Жүжигчин А.Ганчимэгийн экс уран бүтээлдээ эргэн оржээ

УДЭТ-аар овоглогдож явсан авьяаслаг залуу жүжигчин бол  А.Ганчимэг.  Жүжигчний мэргэжлийг эзэмшээд анхны тоглосон уран бүтээл нь “ Халуун сэтгэл” кино. Үүнээс хойш “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн танина. Мөн богино хэмжээний кино “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’ гэх кинонуудад тоглосон.597873aad13613c5c962f8e199e99979Харин тэрбээр Улсын драмын эрдмийн театраас “Хувьсал” продакшнд харьяалагдах болсон юм. Тус продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон Б.Энхтүвшинтэй хайрын романс үүсгэж олонд энэ талаар дэлгэсэн. Тэднийг салсан тухай бор шувуу нисч эхлэхэд жүжигчин бүсгүй маань ”Хүлээлт их хайрыг бадрааж, бага хайрыг мөхөөдөг учир энэ бол тийм ч эргэлзэж тээнэгэлзээд байх зүйл биш. Хайртай л бол хүлээх хэрэгтэй” хэмээн тайлбар хийж байсан удаатай. Гэвч түүний хайрт  Б.Энхтүвшин Солонгос улсын нэгэн телевизтэй хамтарч ажиллах гэрээ хийн харийг зорьсон. Удалгүй Гануухайг хөл хүнд болсон тухай шар хэвлэлүүд онцлов.

3f9ea02a331ae37594948fbddd86c2f4Үүнд тэдний хэн нь ч ам нээгээгүй бөгөөд бяцхан охин нь хорвоод мэндэлсэн билээ. Охинтой болсоноо Энхүүш мэдсэн даруйдаа Монголд ирсэн. Гэсэн хэдий ч тэд хамтын амьдралдаа цэг тавьсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан юм. Үүнээс хойш нам гүмхэн байсан жүжигчин А.Ганчимэгийн экс кинонд тоглож зураг авалтадаа ороод байгаа гэнэ шүү. Дэлгэцийн бүтээлээ туурвихаар сэргэсэн бололтой.

1fc822b2c65017ce5e63993daf9a5bed 1fc822b2c65017ce5e63993daf9a5bed

Урлаг.мн


URL:

Сэтгэгдэл бичих