Энэ хаанахын хүмүүс юм?
Сая аналитик өгүүлэл бичсэн чинь над руу дайраад жигтэйхэн. МАН-ын зүгээс илүү дайрч байна. Тэгж ярих юм бол би АН-ыг “загнасаар” байгаад МАН-ыг бараг орхичихсон байсан. Энэ нь би МАН-ыг мартчихсан гэсэн хэрэг огт биш бөгөөд МАН-ын талаарх мэдээллийг би туйлын олон шугамаар байнга авч байдаг.
Намайг санаанаасаа “мэдээлэл зохиосон” гэж үзэж байвал би Та нарын өөрсдийн хийсэн судалгааны зах зухаас үзүүлж болж байна. Би үүнийг цааш нь “хязгааргүй” үргэлжлүүлсэн ч чадна. Гэхдээ над руу дайраад байгаа хүмүүс одоохондоо үүнийг тайлбарлах ёстой гэж бодож байна…
1. Сандагийн Балжинням. Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын Газрын дарга. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү.
2. Ухнаагийн Отгонбаяр. Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн Газрн дарга. Шадар сайд У. Хүрэлсүхийн дүү.
3. Хүрэлбаатарын Улам-Өрнөх. Худалдан авах Газрын дарга. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү.
4. Чимэдийн Ганболд. Хөдөлмөрийн яамны орон нутаг хариуцсан Хэлтсийн дарга. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах.
5. Б.Баярт. Хөдөлмөрийн яамны Төлөвлөлт, захиргаа удирдлагын Газрын дарга. ГЕГ-ын дарга асан Х.Баатарын эхнэр.
6. Энх-Амар. Хөдөлмөрийн Яамны Санхүү, санхүүгийн бодлого зохицуулалтын газрын дарга. Сайд С.Чинзоригийн багшийн хүүхэд.
7. Су.Нямсүрэн. Иргэний нисэхийн хөрөнгө оруулалтын газрын дарга. УИХ-ын гишүүн Су.Батболдын эгч.
8. Хишигжаргал. Хөдөлмөрийн Яамны гадаадаас ажиллах хүч авах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн. Г.Занданшатарын туслах байсан.
9. Л.Амгалан. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төв (ХЭҮСМҮТ) -ийн тэргүүн дэд захирал. Шадар сайд У.Хүрэлсүхтэй худ ураг.
10. С.Тунгалагтамир. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн хэлтсийн дарга. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү.
11. Ж.Жамбалдагва. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ,судалгаа мэдээллийн үндэсний төвийн хэлтсийн дарга. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн туслах.
12. Баянмөнх. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн судалгааны газрын дарга. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн туслах.
13. Лувсанринчин. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч гаргах газрын дарга. УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнийн туслах байсан.
14. Алтанбагана. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн хэлтсийн дарга. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хамааралтай хүн.
15. Нямсүрэн. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвийн Тамгын газрын дарга. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын туслах байсан.
Ингээд намайг мэдээлэл “зохиодоггүй”, харин нэн тодорхой баримт дээр ажиллаж дүгнэлт хийдэг гэдэгт итгэсэн бол би их баярлах байна…
Судлаач Х.Д.Ганхуяг
2015 оны 09 дүгээр сарын 17.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Яг мад тавиулсан байхдаа ичиг ичиг дарганцарууд. Сэтгэгдэл бичиж чадхгүй нохдуудаар бид урдирдуулж байхав дээ. Бүгд л бөгс долоогчид л бна … ичиг ичги..