Зөвшөөрлөө цуцлуулсан сургуулиуд хэвийн ажилласаар байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар боловсролын стандартыг зөрчсөн Чингэлтэй дүүргийн Чинхур, Цахим-Эрин, Сүхбаатар дүүргийн Шонхор, Чингэлтэй дүүргийн Шашны сургалттай сургууль, Сүхбаатар дүүргийн АБЦ сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Гэвч дээрх сургуулиуд үүнийг үл тоон өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байгаа гэнэ. Тиймээс эцэг, эхчүүдийг зөвшөөрлөө цуцлуулсан дээрх сургуулиудад хүүхдээ сургахгүй байхыг анхаарууллаа.
П.ХММ
URL: