Хууль бусаар мөрийтэй тоглуулж байжээ
Энэ сарын 16-ны өдөр бусдыг хууль бусаар мөрийтэй тоглуулж байсан этгээдийг саатууллаа. Тодруулбал, БЗД-ийн 18-р хороо “Мичид” төвд мөрийтэй тоглоом тоглуулж байна гэсэн мэдээлэл 09-р сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад “Э” /эр.49н/ бусдад мөрийтэй тоглоом тоглуулж байсныг илрүүлэн компьютер бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хураан авч шалгаж байна.
URL: