Домог шиг долоон жил

Цээжнийх нь гүнд гунигийн бороо асгархад
Цэцэг ганданан гээд уйлаагүй, тэр босоогүй
Зууднийх нь гүнд уйтгарын цас лавсахад
Уулс гомдоно гээд сэрээгүй, тэр асаагүй
Төрөө тэргүүлж
Түмнээ жаргааж
Биеийг олсон
Ерөөл шиг
Билэг авъяас
Төгөлдөр явахад
Өлмийг тань
Мөргөж байсан
Өөгүй нөхөд чинь
Өөдгүй ноход болж
Алдааг чинь
Шиншилэхэд дүрсхийсэнгүй
Оноог тань
Булшлахад дүрэлзсэнгүй
Намаас тань хөөхөд
Уурласангүй..
“Аа тэгвэл тэр чинь
Миний нам биш байна” гэж
Аргагүй томоо
Харуулсан
Алдар хүнд нь болж
Яриулсан
Цомог шиг долоон жил
Омог яруу яважээ, та
Бодлынх нь гүнд харууслын хавсрага тавихад
Бороо гомдоно гээд уйлаагүй, тэр гомдоогүй
Итгэлийнх нь гүнд гомдлын шуурга исгэрэхэд
Ирэх цаг айна гээд уурлаагүй, тэр гомдоогүй
Сүүдэр дээр чинь
Гишгэхээс айн
Сүүтэгнэн чичигнэж,
Цүнхийг тань барьж
Цүндэгнэж,
Хүрмийг тань өмсгөн
Хүндэтгэж,
Малгайг тань барьж
Маршал болохыг гуйж,
Бараанаар тань
Мэхэлзэж
Баатар цол авахыг
Хүсэж
Өмнө хойно тань
Цэцэг царайлсан
Өргөс
Зайгүй ургаж байсан ч
Хойно өмнө тань
Хор шингэсэн
Бурам
Завсаргүй өрж байсан ч
Андууд чинь
Араас чинь хутгалахад
Хүний ураманд
Ёолсонгүй та…
Алдар гавъяаг тань
Хураахад
Амьдралыг тань
Хараахад
Хүний урманд
Уйлсангүй та
Домог шиг долоон жил
Омог төгөлдөр явжээ та
Уйлахад чинь урагдсан эх орны минь шарх
Өнөөдөр ч аниагүй ч би гэрчилнэ ээ
Унахад чинь эмтэрсэн газар шороо минь
Одоо ч эдгэрээгүйг би гэрчилнэ ээ

Доромжлолыг магтаал шиг хүлээн авч
Долоон бурхан одтой ярьдаг байсан нь домог
Хараалыг өршөөл шиг тосон авч
Харыг цагаан шиг харж чаддаг байсан нь домог

Төрбатын ЗӨНБИЛЭГ


URL:

Сэтгэгдэл бичих