ОУ-ын эрдэм шинжилгээний хурал нээлтээ хийлээ

aeeee7216ca14624original“НИЙГЭМ  ЭДИЙН  ЗАСГИЙН  ХӨГЖИЛД  БАЙГАЛИЙН  НӨӨЦ,  НУТАГДЭВСГЭРИЙН  ОНЦЛОГИЙГ  ХАРГАЛЗАН  ҮЗЭХ  НЬ”  ОУ-ЫН  ЭРДЭМШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“Нийгэм  эдийн  засгийн  хөгжилд  байгалийн  нөөц,  нутаг  дэвсгэрийн  онцлогийгхаргалзан  үзэх  нь”  сэдэвт  эрдэм  шинжилгээний  2-р  бага  хурал  өнөөдөр  нээлтээхийлээ.  Уг  хурлыг  БОНХАЖЯ,  МУИС,  МУБИС,  Монгол  Улсын  шинжлэх  ухааныакадемийн Газар зүй геоэкологийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөдАНУ,  Англи,  Герман,  ОХУ,  БНХАУ  зэрэг  арав  гаруй  орны  50  гаруй  эрдэмтэнсудлаачид оролцож илтгэл хэлэлцүүлж байна. Хурлын үйл ажиллагааг нээж БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх “Хүний хүчин зүйлбайгальд ихээхэн нөлөөлж байна.  Дэлхийн дулаарал,  уул  уурхай,  бэлчээрийн даацнэмэгдсэн  гэсэн  олон  асуудлууд  гамшгийн  давтамжийг  ихэсгэх  хүчин  зүйл  болжбайна.  Манай яамны зүгээс  байгаль  орчинд учрах хор нөлөөллийг бууруулах аргахэмжээнүүдийг бодлогынхоо хүрээнд авч хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр энд цугласан эрдэмтэн судлаачид энэхүү тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санаа бодлоосолилцож, цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хурлаас гарах зөвлөмж,сайн туршлагыг цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах болно” гэлээ. Мөн  БОНХАЖЯ-ны  Хүрээлэн  буй  орчин  байгалийн  нөөцийн  удирдлагын  газрындарга  Г.Нямдаваа  хоёр  жил  тутам  хийгддэг  “Монгол  Улсын  байгаль  орчны  төлөвбайдлын  тайлан”-г  хурлын  үеэр  эрдэмтэн  судлаачдад  танилцуулсан  юм.  Энэхүүтайлангаас  үзэхэд  сүүлийн жилүүдэд  хур  тунадасны хэмжээ  долоон хувиар  буурч,цөлжилтийн төлөв байдал хангай,  уулархаг нутгаар их явагдаж, шороон шуурганыдавтамж ихэсч,  гол мөрний бохирдол улам нэмэгдсэн гэх мэт тулгамдаж буй олонасуудлыг хөндөж эрдэмтэн судлаачдад танилцууллаа.

Энэхүү хурлын гол зорилго нь Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжилд байршил,байгалийн нөхцөл нөөц, нутаг дэвсгэрийг хэрхэн харгалзан үзэх талаар олон улсынэрдэмтэн судлаачид санал бодлоо солилцож шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлтдүгнэлт гаргах, цаашид хамтран ажиллахад оршино. “Нийгэм  эдийн  засгийн  хөгжилд  байгалийн  нөөц,  нутаг  дэвсгэрийн  онцлогийгхаргалзан үзэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний 2-р бага хурал хоёр өдөр үргэлжилнэ.

БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээлэлийн алба

 


URL:

Сэтгэгдэл бичих