О.Майцэцэг: Ө.Хэрлэнчимэг сайн охин
Насанд хүрээгүй Б-г бүлэглэн амь насыг нь хөнөөсөн хэрэгт шүүгдэж гэм буруутай нь гурван шатны шүүхээр тогтоогдсон Ө.Хэрлэнчимэг түүний найз залуу Б.Очбадрах нар өнөөдөр ялаа эдлээд хоригдож буй. Тэгвэл Б.Очбадрахын ээж хүүгээ хэлмэгдсэн гэж үзэн гэрээслэл бичиж амиа хорлох болно гэдгээ олон нийтэд мэдээллээ. Тэрбээр дээд Шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод гэрээслэл бүхий хүсэлтийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт хүргүүлсэн юм.Тэрбээр уг хүсэлтээ дээд Шүүхийн шүүгчид сарын дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж уг хэргийг дахин хянаж үзэх хэрэгтэйг сануулж хэрэв хуралдахгүй бол нэг хуруугаа таслаж цусаа ханаж үхэх болно гэж мэдэгдсэн юм. Сарын дараа амиа хорлохоо мэдэгдээд буй Б.Очбадрахын ээж О.Майцэцэгтэй ярилцлаа.
-Ө.Хэрлэнчимэг таны хүү Б.Очбадрах нарын гэм буруутайг нэгэнт шүүх тогтоочихсон байхад та хуулийхнийг амиа хорлоно гэж сүрдүүлэх шаардлага байна уу?
-Гурван жилийн өмнө Б гэх охин бусдын гарт амь үрэгдсэн хэрэг гарсныг та бүхэн санаж байгаа. Тухайн өдөр буюу 2008 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө энэ хэрэг гарч хэргийн газарт анх үзлэгээр очсон Д.Дугарсүрэн болон УМБГ-ын мөрдөн байцаагч Г. Мөнгөншагай нар хэргийг үйлдсэн хүнийг олж тогтоохгүй прокурор Ц.Насанбаттай үгсэн хуйвалдаж миний хүү Б.Очбадрах, найз охин Ө.Хэрлэнчимэг нарыг гэм буруугүй байхад нь буруутай мэтээр хуурамчаар нотлох баримт цуглуулж санаатайгаар ял тулган нэг талыг барьсан ажиллагаа явуулж хүүхдүүдийг минь хилсээр шоронд орууллаа. Тухайлбал энэ хэргийг шалгах явцад дээрх мөрдөн байцаагч, прокурор нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэд хэдэн зүйл заалтуудыг зөрчсөн юм. Тодруулбал 2008 оны долдугаар сарын 18-ны өдөр миний хүү Б.Очбадрах, Ө.Хэрлэнчимэг нар талийгаачтай уулзчихаад түүнд 500 төгрөг өгөөд гэр рүү нь явуулсан юм билээ. Дараа нь найз М. Мөнгөндалайгийнхаа ажил дээр нь очсон гэж мэдүүлдэг. Тэгээд тэр өдрийнхөө орой манай хоёр Дамбадаржаад очиж эмээ Т.Намжилмаагийн гэрт очиж хоносон юм. Гэтэл тэр хоёрыг хэрэг гардаг шөнө хаана байсныг гэрчлэх цорын ганц гэрчийг шүүх хурлын үеэр гэрчээр татаагүй. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80-р зүйлд заасан” Хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй” гэсэн заалтыг зөрчсөн. Түүнчлэн ялтан Г.Сарантуяагаар хэргийг нотлуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36-р зүйл 36.4 зааснаар яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөрдөн байцаагч прокурор нар Г.Сарантуяагийн мэдүүлгийг үнэн болгох гэж зөвхөн нэг талыг барьсан байцаалт явуулсан байх жишээтэй. Мөрдөн байцаагч Д.Дугарсүрэн Г.Сарантуяагаас мэдүүлэг авахдаа хүн амины хэрэг хаана хэзээ болсон талаар н.Эрдэнбилэг, Д.Дугарсүрэн нар зааж өгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317-р зүйлийг зөрчсөн гэж үзэж болно.
- Та хуульч мэргэжилтэй юу. Эсвэл Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн таньд энэ мэдээллийг бэлтгэхэд тусалсан уу?
- Би эх хүн. Хүүгээ хилсээр хэрэгт татагдсаны дараа эрүүгийн хууль судлаж эхэллээ. Түүнээс биш Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн миний ард байхгүй. Үнэхээр энэ хэргийг шалгахдаа хуулийнхан болон мөнгөтэй хүмүүс хүнийг яаж хэлмэгдүүлж болдог гэдгийг бодитоор харуулсан жишээ. Мөрдөн байцаагч нар гэмт хэрэгтэнтэй хуйвалдаж, хэрэгт огт хамааралгүй хүмүүсийг хилсээр ялласан нь туйлын харамсалтай байна. Тиймээс би эцсээ хүртэл амь насаа хайрлахгүй үнэний төлөө явна.
- Таныг гэрээслэл бичиж амиа хорлоно гэсэн мэдэгдэл хийж байгаа нь мөрөөрөө ажлаа хийсэн хуулийнхнийг сүрдүүлж дарамт шахалт үзүүлж байна гэж ойлгож болох уу. Хүү тань таныг гэрээслэл бичсэнийг мэдэж байгаа юу?
- Энэ хэргийг илрүүлэх нь бүү хэл нуун дарагдуулж гэмгүй хүмүүсийг ялласан мөрдөн байцаагч Д.Дугарсүрэн, Г.Мөнгөншагай, хяналтын прокурор Ц.Насанбат нарыг ажлын хариулцлага алдсан гэж үзэн хариуцлага тооцох ёстой. Би монголын мянга мянган ээжийн нэг. Хүүгээ хилсээр гүтгэгдсэнд үнэхээр шаналж байна. Тиймээс дээд Шүүхийн шүүгчид бүрэн бүрэлдхүүнээрээ хуралдаж энэ хэргийг дахин ганц удаа хянаж үзээч гэсэн хүсэлтийг тавьсан болохоос шантаажилсан, дарамт шахалт үзүүлсэн зүйлгүй. Миний хүү намайг хуруугаа таслана гэж гэрээслэл бичсэнийг мэдэхгүй. Харин нөхөр маань надтай санал нэг байгаа.
- Нөхөр тань бас хуруугаа таслах юм уу?
- Нөхөр миний гэрээслэл бичсэнийг дэмжиж байгаа юм. Хэрэв дээд Шүүхийн шүүгчид энэ хэргийг хэлэлцэхгүй бол би тэмцлийн хурц хэлбэрүүдийг сонгоно. Шийдсэн.
- Тэмцлийн хурц хэлбэр гэхээр арай мөрдөн байцаагч, прокуророо заналийлээд байгаа юм биш биздээ?
-Тийм юм байхгүй.
-Тэгээд?
- Хуулийн ажилтнууд 1936 он үе шиг хүнийг хилсээр ял тулгаж болохгүй биздээ. Би аргаа барагдахдаа хуруугаа таслана гэж гэрээслэл бичлээ. Үнэхээр цөхөрч байна.
-Ө.Хэрлэнчимэг таны хүү хоёр бүлэглэж Б-ын амт насыг хөнөөгөөгүй юм байж. Тэгвэл таны бодлоор энэ хэрэгт сэжиглэхээр хүн байна уу?
- Тухайн үед хэрэг явдал гарсан газрын ойролцоо амьдардаг нэг хүн мэдүүлэг өгсөн байдаг юм билээ. Эмэгтэй хүн үүрээр”н.Баяраа ахаа гэж хашгирах чимээ гараад төд удалгүй портер машин маш хурдтай давхиад явсан” гэж. Тэгэхээр н.Баяраа гэдэг хүн энэ хэргийг үйлдсэн байхыг үгүйсгэхгүй. Шинжээчийн дүгнэлтээр ч хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа зөрдөг.
-Таны хүүгийн найз охин Ө.Хэрлэнчимэг ямар зан ааштай вэ?
- Сайн охин. Сайхан хоол хийдэг. Хөөрхөн ааштай. Яагаад ч гэмт хэрэг үйлдэх хүн охин биш дээ.
-Хавтаст хэргээс харж байхад Ө.Хэрлэнчимэг охидуудыг зодож хүчээр биеийг нь үнэлүүлсэн гэх мэдүүлгүүд олон байх юм билээ?
-Хүний амь хөнөөсөн хэрэгт яллахын тулд хуурамч гэрчийн мэдүүлгүүд цуглуулсан байх. Ө.Хэрлэнчимэг бол сайн охин.
- Хэрэв дээд Шүүх таны хүсэлтийг хүлээж авахгүй бол яах вэ?
- Гэрээслэл ёсоор эхний ээлжинд олны нүдэн дээр хуруугаа таслана.
- Өмнө нь Ө.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн дээд Шүүхэд хандаж шүүгчдийг бүрэлдэхүүнээрээ хуралдахыг хүсэж байсан. Дээд шүүхээс ямар хариу өгсөн юм бол оо?
-Дээд шүүхийн шүүгчид бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжгүй гэсэн хариу өгсөн гэж байна лээ.
-Тэгвэл дараагийн ээлжинд Ө.Хэрлэнчимэгийн гэрийнхэн таныг дээд Шүүхийг айлгах хэрэгтэй гэж зөвлөсөн үү?
-Үгүй. Би өөрөө дээд Шүүхэд хандана гэж бодсон юм.
Бүлэглэж хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт холбогдсон Ө.Хэрлэнчимэг генерал өвөөтэй, шоронгийн дарга нагацтай, мөрдөн байцаагч ах, эгчтэй, өмгөөлөгч ээжтэй нэгэн. Энэ хэргийг хуулийнхан шалгаж эхэлснээс хойш гурван жилийн нүүр үзсэн бөгөөд өнгөрөгч хавар эцэслэн шийдэгдсэн юм. Өнгөрсөн хугацаанд болсон гурван шатны шүүх хурлын үеэр сэтгүүлчид шүүх хуралд сууж байв. Хурлын үеэр Ө.Хэрлэнчимэг нарын талаас бүхэл бүтэн өмгөөлөгчдийн баг ажиллаж байсныг энд дурдая. Түүнчлэн ХЗДХЯ-ны зүгээс уг хэргийг илрүүлж, эцэслэн шийдвэрлэх хүртэл ажилласан нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, мөрдөн байцаагч Д.Дугарсүрэн, Г.Мөнгөншагай нарыг шагнаж урамшуулах тухай албан бичгийг холбогдох удирдлагуудад нь хүргүүлсэн талаар манай сайт мэдээлсэн юм. Тэрхүү мэдээллийн дор уншигчдын бичиж үлдээсэн сэтгэгдлийг ямар ч засваргүйгээр шууд хүргэе.
Сэтгэгдэл нийт (42)
Шударга ажилласан дрокурор Насанбат, Мөрдөн байцаагч Г.Мөнгөншагай, Өмгөөлөгч О.Баасанхүү нарыг шагнах хэрэгтэй. Дарга нар нь анхааралдаа авна уу. Шударга ажиллажээ. Та бүхэнд амжилт хүсье.
2011-08-20 08:21:22
энэ алуурчин ямар хүйтэн байнаа Хуульчидыг бүгдийг нь шагна Зоригтой шударга шүүх мандтугай
2011-08-13 14:47:49
Тэр өмгөөлөгч прокурор хоёрыг нь бас шагнах хэрэгтэй штээ сайн ажилласан шүү
2011-08-13 13:05:14
Нүдэнд дулаахан гайгүй хүүхдүүд байна. Ялангуяа тэр Хэрлэнчимэг тун дажгүй царайлаг, гоё биетэй охин байна.
2011-08-13 11:49:12
үнэн нүдэнд хүйтэн царайтай 2 гар байнаа. яаж ингэж дугуй дугуйгаа олж нийлдэг байнаа. энэ 2-ийг хүн алчихсан гэдэгт шууд л итгэхээр юм байна. хүйтэн гөлгөр харцтай, зэвүүн, харгис царайтай
2011-08-13 11:45:46
болж дээ
2011-08-12 12:07:56
Sain ajillasan bna. Tsagdaa, прокурор нар ingej zov shudarga bugdeeree ajilladag bol sain bna. Ene mundag хүмүүст amjilt az jargal xusie.
2011-08-12 11:38:26
sain shiidsen bna hetsuu hereg deer ajillasan shde
2011-08-11 15:47:30
shalgaad ilresen ni ni ene hereg shde, hun alaad surtsan hun ch um biluu hen medhev de, aimaar um aa, yaj hun alchaad hool idej untaj chaddag bn aa, ter bj bgaa ni neree l goliichood bj bn da, zailuul,
2011-08-11 11:35:58
ter horihiin garuud ni ch gesen herlenchimeg ni busiigaa daramtalj hudal meduuleg oguuleheer kameraas kamerruu zahia zoolgoj baisaniig ni huleen zovshoorson gee biz dee.baliar shulam shorondoo hataj uhvel taarna
2011-08-11 09:47:21
bas stgvvlchdiig shagnah heregtei ene hvmvvs bgaagvi bol ene hereg zamhrah baisan olon niited sain zuw shudraga hvregsen setgvvlchded bayrlah heregtei
2011-08-10 22:50:28
Шударга ажилласан хүмүүсээ урамшуулах нь зөв
2011-08-10 19:59:19
Шагнах л хэрэгтэй ш дээ. Энэ шулмасын байж байгааг нь хараарай , гөлийчихөөд хүн алсандаа оогт гэмшсэн шинж байхгүй. fuck
2011-08-10 16:08:16
Энэ хэргийг илрүүлсэн гэж мөрдөн байцаагч нь нилээд их дарамт амссан байх шүү. Алуурчидын ар гэр хэл ам хийж мөрдөн байцаагчийг нь хүртэл прокурорын мөрдөнд өгч шалгуулж байсан.
2011-08-10 09:32:30
etseg exiin nygel dee xyyxedeer ni gadag yum daa shudrga shiid cen shyy shyyx
2011-08-10 02:15:21
jildee neg naadmaar gaiguihen hahuuli uguud deeguurhen barildchihval shud l hochuuch tgd tsaashaa hurandaa bolj bhd,, iim hund hereg ilruuleed tedii zergiin hangamj tsol avah uu,, shudarga yos haana bn,, mash ih daramtand bgaa da ene baitsaagch,,,
2011-08-10 01:53:32
МАНАЙ ХУУЛИЙНХАН ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ БАЙВАЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ , АЙХ АЮУЛГҮЙ АМАР ТАЙВАН БАЙХ БАЙХДАА,МИНИЙ БОДЛООР АРЧААГҮЙ ХҮМҮҮС Л АВИЛГА АВЧ АЖИЛЛАА ҮНЭН МӨНӨӨРӨӨ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН НЭР АЛДАРЫГ ХҮРТЭЛ БУЗАРЛАХ ЮМДАА 1 ҮХРИЙН ЭВЭР ДОРИГВОЛ 1000 ҮХРИЙН ЭВЭР ДОРГИНО ГЭДЭГ ҮНЭН ЮМДАА хҮМҮҮСЭЭ ХУУЛИА ДЭЭДЛЭЕ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭЖ ЯВАА ХУУЛЬ Ч ЦАГДААГИЙХАНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ юу САНСАН 9 ЦАГААН ХҮСЭЛ ТАНЬ БИЕЛЭХ БОЛТУГАЙ
2011-08-09 21:36:21
boh barildsan hun hurandaa tsoloor shagnuuj bolood baihad hereg ilruulsen huniig shagnah ni zov shu dee
2011-08-09 19:51:03
bas omgoologchiig shagnah heregtei.
2011-08-09 19:26:21
ter baitsaagichiig shagnaj bga ni zov naad huuhnee nasaar ni shorond ni hataa
2011-08-09 18:41:58
NASAND KHUREEGUI L B
OL HENIIG ALJ BOLNO GEJ UU. KHUUKHEDIIN KHORIHOD HIIGEED NASAND KHUREHEER N YALIIG N EDLUULEH HEREGTEI SHDE. BULEGLEJ HAMT KHUN ALJ 17 JIL AVCHAAD YAAH CH UGUI YAVNA GEJ UU.
2011-08-09 18:32:43
neeree l vnen TERROR tsaraitai Baagii Tseegiinvvd
2011-08-09 18:11:58
ene negaluurchin nertei ohiniig bas zawaan yum hiijee gesen barisan baitsaagchiig ni shagnana gesen bna Yostoi zow shuu.Dugersvrendee ajliin undur amjilt hvsey. MUNDAG
2011-08-09 18:09:26
Ene hergiig shalgaj bsan, bga bolon holbootoi buh ajillsan humuus anhaaral seremj iluudehgui bolov uu? ene aluurchdiin ger buluud uy ch hiij magad, huuhed ni hun alj bga um chin ger buliin humuus ni dilhan uymnuud l bgaa shuu de, amidrald hun hairtai bh estoi, ailiin huuhed alchaad taivan saikhan shorond suuh ni bas l zooldoj l bn da, er ni bol huuliar onooson yaliig neg edlen bas burhnii uguh gesgeeliig bas edlehed belen bh heregtei de, Aluurchdaa…
2011-08-09 17:21:31
Mongol Ulsad hamgiin hynd ailiig eruugiin tsagdaa hariutsdag medentei hariutslag tootsdog, bas shagnaj uramshuuldag baihiig demjij bna. zuv alham hiijee. bayarlalaa generalaa
2011-08-09 17:06:56
Энэ доодох нөхрийг ЮЮрийг нь шууд цааЮаар авах хэрэгтэйв Яасан харгис хэрцгий нөхөр вэ?
2011-08-09 16:35:11
Hvve bi 18 hvreegyi shd HVN alaad urshuuluur garchij boloh yum bishvv ha ha za za voli voli IIM NOWSHIIN YUM GEJ haa baisiinbee nasand hvrsen hvreegyi adilhan l hiisen hergee hvleeh yostoi hvn alj bainaa gedeg chine l ter hvnii setehyi yamr doroi baina gedgiig haruulj baigaan iim hvmvvs bidnii dund yaawch amidarj bolohgyi !!!! SHUUD nasaar ni shorongiin hadas bologwol taarna eswel tsaazlah yostoi!!
2011-08-09 16:31:35
Хэрлэнчиэг чинь их аятайхан царайлаг л охин байна. Ийм хүн тийм муухай хэрэг хийгээгүй ээ. Үнэн хэзээ нэгэн цагт ялна. Энэ хэрэг илрүүлсэн гээд байгаа нөхөр ажлаасаа хусагадана.
2011-08-09 16:27:56
Тэр хэрлэнчимэг алуурчны ээж нь уг өмгөөлөгч юм байгаа ш дээ, гэтэл үр хүүхэддээ өгсөн хүмүүжил нь ийм л байна да зайлууль олон хүний хараал идэж байсан тэр өмгөөлөгч ээжинхэн хараан үр хүүхэд дээр тусч байгаа энэ нь биз дэ. одоо тэх өмгөөлөгч ээжинхэн өмгөөлөх эрхийг нь насаар нь хасах хэрэгтэй, тэрийг одоо хөлсөлж авах хүн дэлхий дээр олдохгүй биз дэ, Харин алуурчид бол насаараа ч шоронд байгаад багадана да.
2011-08-09 16:21:08
Mordon baitsaagch Dugarsureng Mungunshagai Nasanbat -Ix shaxalt taramtand ajilsan baix gej bodood baidag yum. Ene Xerlenchimegiin eej ax duu nar xaxuuli tanil tal gej ix daramtalsan baix!!
2011-08-09 16:03:10
муусайн алуурчдийн нүгэл нь нүдээрээ гарах байлгүй дээ.ял нь арай л хөнгөдөж байна даа.гараад ирэх нас үлдэж байна ш дээ.
2011-08-09 15:23:48
ДЭЭРЭЭС ТОДОРХОЙЛОЛТ ИРСЭН БОЛ ШАГНАНА САНАА ЗОВОЛТГҮЙ МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНЬ
2011-08-09 15:23:42
za ter ohin ch gesen dee jaahan yum bj iim yumnuudiig dagaj arihdaal yugaa hiij tegej tenej bolohgi humuustee niil gesen yum harin ter aaw ni huurhii bna daa harah tsairanii aimhgiin yumnuudig dagaj arihdaj shoudaj bdag muu aawiigaa bodhod yasan ohin be heleh ug alga daa
2011-08-09 15:08:27
Хөөрхий охины сүнс одоо нэг тайвширч диваажингийнхаа оронд очих байхдаа, энэ муусайн алуурчид нүгэлээ үхсэн хойноо ч эдлэх болно.Хэрлэнчим
2011-08-09 14:56:59
yugaa ch medehgui holduu setguulch gej ooriigoo ihed bodtson mangar batsaan baih yum aa. Holduu mangar batsaan mini Eruugiin tasagt Mordon baitsaagch gej baidaggui yum malaa. yadaj yumaa zov oilgoj hedeh ug helheeech tenegeee
2011-08-09 14:14:24
ded hurandaa tsoloor shagna
2011-08-09 13:42:31
Muusain aluurchdiig iund amid uldeedeg um be?garch ireed oor hun alna shuu dee.
2011-08-09 13:32:20
Shagnaachee
2011-08-09 12:57:12
tsol hemj shagnah heregtei.mongol ulsiin toloo sain ajillaj ene met aluurchdiig ilruuleh boltugai.
2011-08-09 12:03:49
shagnah heregtei sh dee. zaluu hun gehed mash sain baina. urmiig ni huglahaar uutsiig ni hugal gedeg. ter Umguulugch Murdugch 2-g shaganval sain baina. Tsaashid ajillah uram orog. Iluu olon hergiig olj ilruulen Ard olnoo hamgaalaarai. amjilt husei
2011-08-09 11:55:04
aimshigiin tsaraitai garuud uheesei bilee!!
2011-08-09 11:24:47
unen terror tsarai gar shuu
2011-08-09 10:49:52
Н.Бүжин
URL: