Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн асалт 95 хувьтай байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг 2014 оноос эхлэн “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 2014 оны байдлаар нийт 7286 ширхэг гэрэлтүүлгийн шон, 10749 ширхэг гэрэлтүүлэгчийг хүлээж авч байсан бол өнөөдөр 9025 ширхэг гэрэлтүүлгийн шон, 13471 ширхэг гэрэлтүүлэгчийн байнгын арчлалт засвар үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байгаа юм.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалт дунджаар 70-80 хувьтай байсан бол ашиглагч байгууллагуудын үйл ажиллагаанд тавьж байгаа байнгын хяналтын үр дүнд одоогийн байдлаар 95 хувьтай байна. Гэрэлтүүлгийн асалтад байнгын хяналт тавих тогтолцоог бүрдүүлснээр доголдол гарсан хэсгийн засвар үйлчилгээг богино хугацаанд хийж, гэрэлтүүлгийн асалтын хувийг унагахгүй байх боломжтой болсон гэж “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
URL: