Нийтийн эзэмшлийн талбайг төлбөртэй зогсоол болгожээ

Их хотын жолооч нарт тулгамддаг хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг нь

автомашины зогсоол.  Томоохон албан байгууллага, худалдаа үйлчилгээний төвүүд нь гадна талбайдаа харуулын манаа босгон орох, гарах хаалга нээн цаг, минутаар нь тооцон төлбөр нэхэх жишээ хаа сайгүй.

Жолооч автомашинаа 30 минут  даатгахад 1000 төгрөг ба түүнээс дээш, харин нэг цагаас хэтэрвэл 2000-3000 төгрөгний төлбөр төлдөг болсон нь бичэгдээгүй хууль болсон.

Уг нь нийслэл хотод цагийн төлбөртэй зогсоолын эрх авсан 11-хэн байгууллага байдаг гэнэ. Гэтэл сайн дураараа цагийн төлбөртэй зогсоолын эрх авсан газрууд дээрх тоог хэдэн арваар  давжээ.

Алгын чинээ газрыг ашиг сонирхолын нүдээр харж буй байгууллага аж ахуй нэгжүүд сүүлдээ бүр нийтийн эзэмшлийн талбайг тойруулан хашаа хатгаж төлбөртэй зогсоол болгоод амжжээ.

zogsool1 zogsoolБидний сайн мэдэх Зуун айлын уулзвар дахь хэсэгхэн нийтийн эзэмшлийн талбайг хаанахын ямар байгууллага нь эзэмшилдээ авсан нь тодорхойгүй  хашаа хатган хаалга нээж төлбөртэй зогсоол болгосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих