Хугацаа дууссан эм худалдаж байжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сард эм хангамжийн 11 байгууллага, иргэний үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Ингэхэд хугацаа дууссан эм худалдаж байсан зөрчил илэрсэн байна. Тухайлбал, “Сүлдэн” эмийн санд 36 нэрийн 600 мянга гаруй төгрөгийн эмийг борлуулсан нь илэрчээ. Мөн “Сүлдэн”, “Ананас” эмийн санд Монгол Улсад бүртгэлгүй 54 нэр төрлийн хоёр сая орчим төгрөгийн эм худалдаалсан нь илэрсэн байна.
Тиймээс нэр бүхий эмийн сангуудад албан шаардлага хүргүүлж холбогдох мөнгөн торгууль оногдуулжээ. Цаашид “Ананас” эмийн сан, “Интимэйт” биологийн идэвхит бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналтай байгаагаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дурьджээ.
Тус байгууллагаас эмийн сангаас гадна сургууль, цэцэрлэгийн хичээлийн бэлтгэл, үдийн цайн хөтөлбөрт шалгалт хийсэн юм. Энэ мэдээллийг дэлгэрүүлэн эргэн хүргэх болно.
Эх сурвалж: news.mn
URL: