Гацууртын ордыг “нинжа” нар ухсаар байна

31(33)Тавин тн алтны нөөцтэй гэгдэж байгаа Гацууртын  алтны ордыг Монгол Улс стратегийн орд газар болгох шийдвэрийг УИХ-аас гаргасан.  Гэсэн хэдий ч чухам хэдэн хувийг нь стратегийн орд газарт авах тухай эцсийн байдлаар шийдээгүй байгаа тул өнөөг хүртэл орд газрыг ашиглаагүй байгаа юм. Лиценз эзэмшигч “Сентерра Гоулд” компанийн хувьд долоо хоногийн өмнө харуул хамгаалалтаа буулгаснаас болж “нинжа” гэгддэг гар аргаар алт олборлогчид талбайд нэвтрэн орсон тухай Мандал сумын байгаль орчны байцаагч мэдээлж байсан.

Тодруулбал, энэ сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй “нинжа” уурхайн хамгаалалтын бүсийг нэвтрэн орж Гацууртын ордыг ашиглалтын талбайд ийнхүү алт ухжээ. Нэвтэрсэн өдрөөс хоёр хоногийн дараа Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага хүч нэмэн харуул хамгаалалтын албатай хамтран “нинжа” нарын багаж, тоног төхөөрөмж болон машин техникийг нь хураан авч талбайгаас хөөсөн байна. Байгаль орчныг дээд зэргээр бохирдуулсан “нинжа” нарын энэ үйл ажиллагаа өнөөдөр ч үргэлжилсээр байгаа юм.
Одоогоор “нинжа” нарын олборлолт хийж байгаа талбайн яг эсрэг талд харуулын цэг ажиллаж өдөрт 2-3 удаа эргүүл хийж байгаа учраас эхний өдрийнх шиг олуулаа орж ирэх нь намжсан гэж харуул хамгаалалтын албаныхан мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих