Ямааны мах 1.9 хувиар өсчээ

Улаанбаатар хотын нийт хүнсний зах болон дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сарынхаас 2.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Энэ сард хонины мах 0.1-0.4, ямааны мах 1.9 хувиар өссөн бол үхрийн мах 2.1-2.9, адууны мах 1.6 хувиар тус тус буурсан байна. Энэ сарын байдлаар махны дундаж үнэ нэг кг хонины ястай мах 4213 төгрөг, үхрийн ястай мах 4775 төгрөг, ямааны мах 3240 төгрөг, адууны мах 3683 төгрөг байна. Харин хонины цул мах 4417 төгрөг, үхрийн цул мах 5350 төгрөгний үнэтэй байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих