Хар сармис эрүүл мэндэд тустай байдлаараа энгийн сармиснаас 30 дахин илүү

144244655855f9fcde9047b“Хар сармис нь хавдраас сэргийлээд зогсохгүй, цус шингэрүүлж, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг бүтээгдэхүүн юм. Хар сармис нь ядаргаа, цусны өөх тос ихтэй хүмүүст маш тохиромжтойн дээр вирус устгах онцгой чанартай. Хар сармис нь судас зөөлрүүлээд зогсохгүй, судас хатуурахаас сэргийлж, судасны багтаамжийг сайжруулдаг. Тиймээс хар сармис нь ядаргаа, дал мөр хөшиж өвдөх, нуруу өвдөх зэрэгт тустайн дээр исэлтийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир сэвх, үрчлээ, арьс хуурайших зэрэг эмгэгүүдэд тустай”. Энгийн сармис хурц үнэртэй, байгалийн процессоор ургадаг.  Тэгвэл хар сармис нь огт ийм үнэргүй. Бүр зөөлөн чавга шиг амттай. Гэхдээ сармисны өвөрмөц амт нь алга болоогүй гэдгийг санах хэрэгтэй.

Байгальд ургасан сармисыг элдэв бодисгүйгээр тусгайлан тохируулсан исгэх зууханд, химийн ямар нэгэн бодис холилгүйгээр 90 хонуулахад л энэ “ид шид” бий болдог аж. Урт хугацаанд исгэж болгосноор сармисан дахь уураг нь 18 төрлийн аминдэм болдог бөгөөд тэрхүү аминдэм нь  энгийн сармиснаас 6 ба түүнээс олон дахин, антиоксидант, полифенол агууламж нь 5-10 дахин, хөгшрөлтийн эсрэг үйлчлэл нь 10 дахин их байдаг. Товчхондоо эрүүл мэндэд тустай байдлаараа энгийн сармиснаас 30 дахин илүү байдаг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих