Монгол иргэнийг буудсан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна
Өнгөрсөн даваа гаригийн 22:00 цагийн орчим ОХУ-ын Буриад улсын Сэлэнгийн районы Нур-Тухум тосгоноос 8 км-ын зайд Монгол Улсын иргэн Б.А болон С.А нарыг зорчиж явахад дээрэмдэж, зодон, улмаар буудан амь насанд нь халдахыг завдсан хэрэг гарсан.Одоогийн байдлаар гэмт этгээдүүд олдоогүй байгаа бөгөөд тэднийг эрэн сурвалжилж буй аж. Буриадын ДЯЯ-наас өгсөн мэдээллээр, тэднийг гадагш гарахад хаалт тавин эрэн хайж байгаа гэнэ.Манай улсын хоёр иргэн Гусино-Озерийн цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа бөгөөд гэмт этгээдүүд тэдний гар цүнх, гар утас болон бусад эд зүйлийг дээрэмджээ.Иргэн Б.А-г резин сумтай гар буугаар буудсанаас хөл, толгой, нуруундаа шархдаж, эмнэлэгт очиж толгойдоо хоёр оёдол тавиулж, боолт хийлгэсэн бөгөөд амь насанд нь аюулгүй гэжээ.
П.Энхбаатар
Эх сурвалж: Fact.mn
URL: