“Босоо хөх монгол” бүлгийнхэн жуулчдыг үргээв үү?
“Жуулчдын дургүй долоон орон” гэх нийтлэл “Тravelversed” сайтад гарсан байна. Уг нийтлэлд “Монголчуудын хувьд 10 гаруй жилийн өмнөөс аялал жуулчлалыг хөгжүүлж төрөөс нь энэ талаар арга хэмжээ авч байгаа ч гадаадын иргэдэд гар хүрсэн тохиолдол цөөнгүй байдаг” гээд хэмээн бичсэн байна.
Нийтлэл дотор Хөх Монгол бүлгийн тухай цухас дурджээ. Гадаадаас ирсэн жуулчидыг зодож, нүддэг асуудал ганцхан манай оронд л байдаг.
Жагсаалтыг тэргүүлсэн манай улсын араас Болгар,Словак, Пакистан, Иран, Латви, Кувейт улсыг жагсаасан байна. Манай улс энэ жасгаалтыг тэргүүлэх болсон шалтгаан нь өнөө “Босоо хөх монгол” хөдөлгөөнтэй холбоотой асуудал бололтой.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бурхан Халдун ууланд явж байсан БНХАУ-ын хэсэг иргэдийг өмнөө сөхрүүлж, доромжилсон хэрэг гарсан. Энэ явдал Хэнтий аймагт болсон жижиг хэрүүл байгаа юм байна.
Дэлхий нийтээрээ энэхүү үйл явдлыг хараад жигшиж байгаа нь ойлгомжтой. Иймээс манай иргэд иймэрхүү бүдүүлэг зан авираа болих хэрэгтэй. Учир нь дэлхий биднийг ингэж л дүгнэж байна.
URL: