ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга манай улсад хүрэлцэн ирлээ

DSC_3912Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцохоор өнөөдөр манай улсад хүрэлцэн ирлээ. Түүнийг  Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээрээс  угтан авлаа.

DSC_3917ОХУ-ын думын дарга манай улсад ирэх болсон шалтгаан нь Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Улаанбаатар хотноо өнөөдрөөс эхлэн энэ сарын 18-ыг хүртэл зохион байгуулахтай холбоотой юм.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүс нутаг болон олон улсын төвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор энэ сарын 16-наас 17-ны өдрүүдэд болох юм.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих