Орос биеэ үнэлэгчтэй хийсэн илэн далангуй ярилцлага

96d1811e28c31fc0big
Хүний ертөнцөд байнга бусадтай харьцаж ажилладаг олон ажил мэргэжил бий. Эмч, багш, аврагч, цагдаа… гээд. Хүүхдүүд ч багаасаа л эдгээр мэргэжлийг сонирхож, ийм хүн болохыг мөрөөддөг.

ОХУ-ын Чебоксар хотын нэгэн бүсгүй сурвалжлагчид өөрийнхөө амьдрал, эрхэлдэг ажлынхаа тухай илэн далангүй ярихдаа “Би хүүхэд байхаасаа л малын эмч болохыг мөрөөддөг байсан” гэж яриагаа эхэлсэн байна. Гэхдээ тэрээр өнөөдөр биеэ үнэлэгч болсон байна. Биеэ үнэлэхийг зарим нь хамгийн эртний мэргэжил гэдэг л дээ. Гэхдээ энэ бүсгүй энэ мэрэгжилдээ ямраар ханддаг, “ажил” нь ямар гээд амьдралынхаа тухай илэн далангүй ярьсныг pg21.ru сайт нийтэлжээ. Мэдээж энд бүсгүйн нэрийг дурдаагүй, зургийг нь нийтлээгүй.

-Ер нь яаж яваад ийм замд орчихов?
-Сонирхолтой асуулт. Мэдээж би биеэ үнэлэгч болъё гэж мөрөөдөж байгаагүй л дээ. Даанч надад мөнгө маш их хэрэгтэй болоод л, туршаад үзье гэж бодсон юм. Тэгээд л цаг хугацаа өнгөрөх тутам ер нь дажгүй орлого олоод байх юм байна гэж бодсон. Ер нь бол бүр эрт, насанд хүрээгүй байхдаа эхэлсэн дээ. Анх нэг танил маань санал тавиад, би их айж байсан ч зөвшөөрсөн. Яваандаа энэ маань диваажингийн амьдрал шиг бодогддог болсон доо. Амьдраад л……мөнгө олоод л…..

-Өмнө нь өөр ямар нэг ажил хийж байв уу?
-Сургуульд сурч байхдаа, зун нь кафед ажилладаг байлаа. Дараа нь бас цуглуулагчдын нэг агентлагт ажиллаж байсан.

-Өнөөдөр гэрийнхэн чинь таньд яаж ханддаг вэ?

-Эцэг эх маань салсан ч би тэдэнтэйгээ сайхан харьцаатай байдаг. Бүгдээрээ л Чебоксартаа амьдардаг. Намайг 18 настай байхад тэд миний юу хийдгийг мэдсэн. Би тэдэнд “та нар намайг тэжээдэггүй. Гэтэл надад мөнгө хэрэгтэй байна шүү дээ” гэж л хэлсэн. Эхлээд тэд уурладаг байснаа одоо бол дассан даа. Хэзээ нэг цагт би дээд сургуульд сурч мэргэжил эзэмшинэ дээ.

-Анхны чинь үйлчлүүлэгч ямар хүн байсан бол…?
-Тэр үед би нэг байгууллагад ажилладаг байсан юм. Сайн сайхан юм юу ч байгаагүй дээ. Тэгээд л бүгдээрээ наргиад, уугаад…. аймаар юм болсон.

-Харин одоо бол….?
-Одоо бол өөрийн гэсэн байр сууриа олж тодорхой хүрээлэлтэй болсон. Мэдээж өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчтэй….

-Үйлчлүүлэгч ямар нэгэн илүү шаардлага тавих тохиолдол байдаг уу?
-Нэг их онцгой зүйлгүй дээ. Хамгийн гол нь эрч хүчтэй, эрмэлзэлтэй ажиллахыг л шаарддаг.

-Нэг байгууллагад ажиллаж байсан гэсэн, халагдахад хэцүү байсан уу?
-Хэд хэдэн байгууллагад ажиллаж үзсэн. Хамгийн гол нь цалингийнхаа ихэнхийг ээждээ өгсөөр байгаад залхсан. Надад ердөө л 1000 рубль үлдэнэ, бусад нь ээжийнх. Шударга биш байгаа биз дээ. Эхлээд явахдаа ээжтэйгээ төвийг сахих маягаар харьцдаг болсон, одоо бол бие биеэ ойлгоод сайхан харьцдаг.

-Сард ер нь өөртөө хэдий хэр зардал гаргах вэ?
-Дунджаар 10 мянган рубль юм уу даа. Гоо сайхны бараа, үсээ засуулах……за тэгээд л хөмсөг сормуус…..энэ тэр гээд явж өгдөг юм.

-Биеэ үнэлэгч сайхан харагдах ёстой биз?
-Тэгэлгүй яахав эрчүүд чинь гадаад төрхийг их хардаг улс.

-Үйлчлүүлэгч сонгох эрхтэй гэдэг. Тэд танаас татгалзаж байсан удаа бий юу?
-Мэдээж тэд мөнгөө төлж байгаа болохоор хэнтэй унтах вэ гэдгээ өөрсдөө сонгох нь тэдний эрх. Надаас татгалзаж байсан удаа байсаан, түүнд гомдоод байх юу байхав. Үгүй л бол үгүй. Хүн бүр л өөрийн хүссэнээ  сонгох эрхтэй юм чинь.

- Ямар насныхан биеэ үнэлж байна вэ?
-Үндсэндээ 18-25 насныхан л голлодог юм даа. Гэхдээ 30-40 насныхан ч бас байна.

-Тэгээд сард хэдий хэмжээний орлого олох вэ?
-Цаг цагт  янз янз, яг тодорхой хэлэхэд хэцүү. 2013 оны долдугаар сард би 220 мянган рубль олж байсан шүү.

-Тэгэхээр үнэхээр диваажингийн амьдрал гэж үү?
-Би тэр утгаар нь хэлээгүй юм аа, цаг хуагцаа өнгөрөх тутам л улам бухимдах, сэтгэлийн дарамтад орох болж байна. Эцсийн эцэст хүнд юу хэрэгтэй юм бэ, бод л доо.

-Яг үйлчлүүлэгчтэй хавьтаж байхдаа юу боддог бол?
-Толгойд эсэн бусын зүйл, заримдаа сайхан мөрөөдөл орж ирнэ. Өнгөрч байгаа өдөр, маргааш юу өмсөх билээ зэрэг энгийн зүйл ч бодогдоно доо.

-Харгис, хэрцгий үйлчлүүлэгч таарч байв уу?
-Таарч байсан. Азаар тийм олон биш.

-Тэгэхэд нь яахав?
-Шууд л цагдаа дуудчихдаг. Тэгээд цагдаад “Би биеэ үнэлэгч. Өөрөө өөрийхөө төлөө ажиллаж байна” гээд 1500 рубль атгуулчихдаг. Тэд хагас жил надаар  оролдохгүй. Тэгээд л болоо.

-Үйлчүүлэгчдээсээ жинхэнэ таашаад авах уу?
-Үе үе байна аа.

-Үйлчлүүлэгчдээ дурлаж байв уу?
-Тийм тохиолдол байсан. Бүр бид хамтдаа өдрийг өнгөрөөж байгаад тэр эхнэрээсээ салж байлаа. Одоо ч бид нөхөрсөг харьцаатай байж бие биенээ наана цаана гэж л явдаг юм. Тэр надад, би түүнд сайн, даанч надад түүнтэй байнга хамт байж байх  цаг байхгүй. Хэсэг хамт байгаад тэгээд салсан. Гэхдээ бие биендээ муу санаагүй.

-Үйлчлүүлэгчдийнхээ тухайд…?
-Сүүлийн үед байнгын үйлчлүүлэгч, хязгаарлагдмал хүрээтэй болсон гэх үү дээ. Бүгд л эхнэртэй, олонхи нь хариуцлагатай алба хашдаг, байнга ирдэг үйлчлүүлэгчид. Үндсэндээ 25-40 насныхан даа.

-Зандан эр таарч байв уу?
-Байсаан. Тэдэнтэй их хэцүү байдаг юм. Ичээд л…..тэгээд бас юу ч хийж мэдэхгүй. Тэгэхээр тэдэнд заах хэрэгтэй болдог юм, гэхдээ хөөрхийсийг орхихыг боддоггүй.

-Эрчүүд өөрт чинь “баярлалаа” гэдэг биз дээ?
-Тэгэлгүй яахав. Зарим нь “Чи сайн бүсгүй юм. Чамтай зүгээр л ярилцъя. Чамаас би юу ч шаардахгүй” гэдэг л юм. Тэгээд  хавьтахгүй атлаа мөнгө төлчихөөд явах тохиолдол байсан.

-Таны нэг цагийн төлбөр хэд вэ?
-2500 рубль. Ихэнх нь надад үлддэг ч, зарим хэсэг нь захилга хүлээн авагчид очно л доо.

-Эхнэрээ хуураад өөртэй чинь хамт байгаа эрчүүдэд хэрхэн ханддаг вэ?
-Сайн эхнэрийг эрчүүд хэзээ ч хуурдаггүй. Эрчүүд биеэ үнэлэгч авч байгааг би эхнэрээ хуурч байгаа хэрэг биш, харин эмэгтэй хүнийг хайрлаж байгаа учраас л түүнтэйгээ секс хийж байгаа хэрэг гэж боддог.

-Хайр гэдэгт итгэдэг үү, ийм хайртай учирч байв уу?
-Мэдээж хаа нэгтээ, хэн нэгэнд хайр гэж байдаг л байх. Би ч гэсэн залуустай учирч, хайрлаж л байсан. Өнөөдөр бол зүрх маань чөлөөтэй, хүлээж л байна.

-Гэр бүл, хүүхэд…..хүсдэг л биз дээ?
-Энэ талаар өөрийн бодол, мөрөөдөл бий. Нөхөр маань ямар хүн байх бол…гээд л….Харамсалтай нь тийм эр хүн даанч байхгүй юм даа. Гэхдээ яахав мөрөөдөж л явна. Ихэр охинтой болохсон гэж боддог.

-Үйлчлүүлэгчээ үнэн сэтгэлээсээ үнсдэг үү?
-Маш ховор…….

-Ер нь яаж эхэлдэг юм бэ?
-Үйлчлүүлэгч “Чамайг хэн гэдэг вэ” гэж асууна. Ширээнд суугаад “Яаж яваад ийм замд орсон бэ” гэнэ. Энэ нь надад таалагддаггүй юм.

-Ямар нэгэн айдас байх уу?
-Энэ чинь XXI  зуун. Төрөл бүрийн сэргийлэх хэрэгсэл, эм бэлдмэл байна. Нэг л гэнэдвэл халдвар авна шүү дээ. Гэхдээ миний цүнхэнд байнга эм явдаг юм. Бүрэн хамгаалдаг гэх үү дээ.

-Үйлчлүүлэгч ажлаа хийж чадалгүй, мөнгөө буцаах  гэвэл…?
-Мөнгөө эргүүлж авна гэсэн тэнэгүүд таардаг л юм. Гэхдээ би өөрийнхөө үүргийг биелүүлж, цагаа үрсэн. Түүнд үйлчлэх гэж хичээсэн. Хүссэнээ гүйцээж чадаагүй бол өөрийнх нь л буруу.

-Төлбөр яаж хийхэв?
-Эхлэхийн өмнө, бэлэн мөнгөөр

-Найзууд чинь  өөрийн чинь юу хийдгийг мэдэх үү?
-Ихэнх нь мэднэ, зарим нь бол мэдэхгүй л дээ. Гэхдээ надад надад дотны найз байдаггүй юм, би ер нь хэнтэй ч нэг их дотносхыг боддоггүй.

-Хүүхэд бүрт л ирээдүйн талаар мөрөөдөл байдаг. Багадаа ямар мэргэжилтэй болно гэж бодож байв?
-Малын эмч болохыг боддог байлаа, бүр сурч байсан, даанч  таалагдаагүй.

-Бүхэл шөнөөр бол ямар үнэтэй байхав?
-Би шөнөөр ажилладаггүй, зөвхөн цагаар л үйлчилдэг.

-Өөрийнхөө үйлчлүүлэгчидтэй тааралдаж байв уу?
-Өөрийнхөө үйлчлүүлэгчидтэй харьцаатай байсан тохиолдол бий. Гэхдээ л ийм тохиолдолд ч би ажлаа орхиогүй. Эрчүүдэд  би хэрвээ чи намайг харж үзэх гээд байгаа юм бол болж байна. Гэхдээ би харьцангуй их хэрэглээтэй хүн шүү л гэдэг.

-Ирээдүйд яая гэж бодож байна даа?
-Үнэнийг хэлэхэд бодох юм их байна, одоохондоо бүгд тодорхой болчихоогүй л байна.

-Москва ч юм уу, өөр хотод ажиллахаар явъя гэж бодож байв уу?
-Нийслэл рүү явж үзсэн. Үнэнийг хэлэхэд Чебоксар илүү ээлтэй.

-Чебоксарт илүү боломж байна гэсэн үг үү?
-Зарчмын хувьд үгүй л дээ. Тийм ч их царайлаг биш хүүхнүүд ийм ажил эрхэлж байна шүү дээ. Би л эр хүн байсан бол нэгийг нь ч тоож харахгүй.

-Чебоксарт биеэ үнэлэгч хэд байдаг юм бол…100 юу 200 юу?
-Ёстой мэдэхгүй. Заримтай нь гудамжинд таардаг л юм. Нэг хэсэг нь ажиллаад л….. бас зарим нь энэ ажлаа орхиод л….

-Үйлчлүүлэгчээсээ хүүхэд олчихвол яана, гаргах уу?
-Үгүй.

-Үйлчлүүлэгчээсээ татгалзаж чадах уу?
-Мэдээж, Тэр хэвийн биш, чадахгүй юм уу, надад таалагдахгүй бол.

-Нэг дор 2-3 хүн гэвэл, группээр..?
-Ер нь нөхцөл байдлаас л болно. Тэд дажгүй бол болохгүй юмгүй. Төлбөр бол хүн бүрээс…

-Ажлаасаа залхаж гутрах үе байдаг уу?
-Байлгүй яахав, гэхдээ яахав дээ өөрөө л хийж байгаа юм чинь

-Чөлөөт цагаараа юу хийхэв?
-Нохойгоо салхилуулан зугаалах, юм нэхэх дуртай. Бас надад гурван настай хүүхэд бий.

-Хайртай хүнээсээ хүүхэдтэй болсон уу?
-Нэг их хайртай байгаагүй гэж одоо боддог юм. Түүнтэй гурван жил хамт амьдарсан. Тэр үед би биеэ үнэлэхээ болсон байсан ч бүх зүйл сайхан болоогүй.

-Үйлчлүүлэгч чинь сэрэл нь хөдлөхгүй бол яахав?
-Яахав төрөл бүрийн тос, шингэн байна, энэ чинь хаа сайгүй л байгаа юм чинь

-Энэ хугацаанд ер нь хэдий хүнтэй хавьтаа бол?
-Тоолж байгаагүй, тоолохыг ч хүсдэггүй. Аймшигтай зүйл.

-Өдөр бүр ажиллаж байна уу, амралтын өдөртэй юу?
-Байнга л ажилладаг даа. Гэхдээ би бусад шиг амрахыг боддог, даанч ховор

-Сарын юм ирсэн үедээ…?
-Ажиллана. Одоо чинь янз бүрийн арга бий болсон, би бол тусгай тампон ашигладаг.

-Амрах юмсан гэж боддог уу?
-Үүнийг ёстой хэлж мэдэхгүй юм. Хэрвээ амарвал зардал гарна, зардал гарахаар яахав. Олох ёстой биз дээ.

-Мөнгөө юунд үрдэг бол?
-Үндсэндээ хадгалдаг. Яг тодорхой зорилго, төлөвлөсөн зүйлгүй ч гэсэн ямар ч байсан хэмнэж, хадгалдаг.

-Хүүхэд чинь хэнтэйгээ байдаг юм?
-Асрагчтай. Ээж минь залуухан, албан ёсны ажилтай. Тэр тусалдаг л даа, гэхдээ байнга тэгээд байж чаддаггүй.

-Хүүдээ юу хийдэг талаараа юу гэж хэлдэг вэ?
-Тэр маань намайг жолооч гэж боддог юм. Өсөөд том болохоор нь би үнэнийг хэлнэ. Мэдээж тэр цаашид хэзээ нэгэн цагт миний олсон энэ мөнгөөр л амьдарна.

-Бие үнэлэгчийг гадаад төрхөөр нь тодорхойлж болох уу?
-Энэ их хэцүү, бараг л боломжгүй.

-Өөрийнхөө үйлчлүүлэгчидтэй ажлаасаа гадуур уулзаж байв уу?
-Үгүй, ер нь үгүй. Өдөртөө унтаж амраад, шөнө нь өөрийнхөө машинаар явдаг. Тэгэхээр тэдэнтэй тааралдах боломжгүй гэсэн үг.

-Ямар цагуудад хамгийн их ачаалалтай байдаг вэ?
-Урьдчилан хэлэхэд хэцүү. Хэдийд ч захиалга ирж мэднэ. Амралтын өдөр, баярын үеэр, өдөр шөнө… гээд

-Эмэгтэй үйлчлүүлэгч байсан уу,….лесби?
-Нэг гэр бүлийн хос байсан. Эхнэр нь нөхөртөйгөө хамт. Нөхөртэй нь секс хийж байхад эхнэр нь хараад, дараа нь эсрэгээрээ. Би тэгээд боддог юм, эмэгтэй хүн бүр ямар нэгэн хэмжээгээр бисексуал байдаг байх гэж….

-Янз бүрийн тоглоом, нэмэлт хэрэгсэл..?
-Ёстой үгүй. Би үүнд дургүй. Ер нь түүгээр яах юм.

-Хүүгээ ямар мэргэжилтэй болоосой гэж бодох юм?
-Бодох зүйл их байна аа. Тэр өдөр бүрий л өөр өөр юм ярьдаг. Эмч болно л гэнэ, багш, жолооч, тогооч, үсчин…гээд. Цаг хугацаа харуулах биз дээ.

-Хүүхэддээ хэдий цаг зарцуулж байна даа?
-Одоо бол хоногт дөнгөж хоёр цаг л зарж байна. Цэцэрлэгээс нь аваад асрагчид нь хүргээд л….
.
-Ямар үед чи хамгийн жаргалтай байдаг вэ?
-Өөрөө өөрийгөө нэг их сайхан жаргааж чадахгүй л байна шүү. Өдөртөө жаахан дуг хийхэд сайхан зүүд зүүдлэх ч бас сайхан. За тэгээд амралт…..Харин би рок-концерт үзэх дуртай, заримдаа очдог.

-Аналь секс хийдэг үү?
-За ер нь үгүй дээ, дээр үед бол байсаан. Тэгээд ч тусгай үнэтэй.

-Энэ ажлаа хэзээ орхино гэж боддог вэ?
-Эрэлт хэрэгцээ байхгүй болсон тэр цагт л “ажилгүй” болох байх даа…..

Эх сурвалж: www.assa.mn

URL:

Сэтгэгдэл бичих