Дэд сайд А.Баттөр тушаал зөрчин С.Цэрэнчимэдийн байрыг будлиантуулжээ
Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Улаанхуаранд байрлалтай 63 айлын орон сууцанд “Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг оруулахаар болж байрны түлхүүрийг өгч байсан цаг саяхан. Тэгвэл байрны түлхүүрийг авсан, өөр хүн орсон, түлхүүр солигдсон гэх мэдээлэл тарсан. Тэгвэл энэ талаарх бодит мэдээллийг манай сэтгүүлч бэлтгэжээ.
Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Улаанхуаранд энэ жилийн 08-р сард ашиглалтад орсон 63 айлын орон сууцанд Батлан хамгаалах салбарт сайн ажиллаж, амжилт үзүүлсэн хүмүүсийг оруулах тушаалыг Батлан хамгаалахын сайд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл уг шинэ байрны 63 айлд хэн хэн орох тухай тушаалыг сайд нь гаргаж, уг ажлыг гардан хийх ажлын хэсгийн ахлахаар дэд сайд А.Баттөр ажиллажээ.
Тушаалын дагуу 28.3 метр.кв хэмжээтэй 2 өрөө байрыг “Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд өгөхөөр болж, түлхүүрийг нь гардуулсныг уншигч та бүхэн санаж байгаа бизээ. Харин энэ хуваарилалтыг будлиантуулсан хүн нь Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр ажээ. Тэрбээр сайдын тушаал гарсан байхад хавсралтаар нь тушаалд өөрчлөлт оруулан Хурандаа Батбаяр байрыг олгосон байна. Улмаар тэмцээнд оролцож яваа С.Цэрэнчимэдийн араас байрны түлхүүр хэмээн залгаж үл ойлголцол гарахад хүргэжээ.
Тэгвэл уг байранд орсон хурандаа Батбаяр нь Батлан хамгаалах яаманд 10 гаруй жил ажилласан бөгөөд уг байранд орохдоо өөрийн гэсэн орон байргүй хэмээн мэдүүлсээр орсон байна. Гэвч үнэн хэрэгтээ н.Батбаяр хурандаа нь өөрийн нэр III, IV хороолол, сансар, гордокт тус тус байртай нэгэн ажээ. Тэгтэл ийнхүү бусадтай зэрэгцэн, увайгүй авирласан нь олон хүний эгдүүцлийг хүргэж байгаа ч Батлан хамгаалах салбарынхан энэ талаар мэдээлэл огт гаргахгүй байна.
Асуудал нэгэнт үүссэн болохоор С.Цэрэнчимэдэд нэг өрөө байр өгсөн байна. Харин Батлан хамгаалахын сайдын тушаалыг өөрчилсөн дэд сайд А.Баттөр болон уг байранд худал хэлж орсон Батбаяр хурандаа нарт ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: dorgio.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ муу ховдийн зулбасаг батторийг торийн албанас хэзээ зайлуулах юм бэ гадаад яамнаас гологдож зайлуулсан хулгайч одоо батлан хамгаалах яамаар тоглочих юма.ер нь энэ ховдийн хулгайчуудыг тороос зайлуулж цэвэрлэх цаг болжээ