МИАТ- ийн онгоцны үйлчилгээ дампуурчээ…

Зорчигчдоо гурван цаг хүлээлгэсэн МИАТ- ийн онгоцонд … (09-15, Сөүл-Улаанбаатар ОМ302)
-Та үхрийн мах, тахианы махны алиныг авах вэ?
-Үхрийнх
-Уучлаарай үхрийнх дуучихсан байна. Та тахиан мах авчих, манай тахиа их амттай.
-За, тэгий ээ.
-Та юу уух вэ?
-Дарс
-Улаан уу, цагаан уу?
-Улаан
-Улаан вино дуусчихаж, одоо аваад ирнэ.
-Алимны шүүс авчий доо.
-Алимных дууссан байна, одоо ирнэ ээ.

miat1
Маслог нь задалтал хоолтой хамт халаагаад юу ч үгүй хайлуулчихаж, хувцсаа тосоор будчихсангүй. Үйлчлэгчийг дэргэдүүр явахад энэ тухай сэмээрхэн хэлтэл. “Өө яана аа, уучлаарай” гэх нь байтугай санаа зовсон дүр ч эсгэсэнгүй. Бараг ширэв татав. Дэргэд суусан ах хүү ногоон цайгаа шингэлээд уучих санаатай үйлчлэгч рүү хоёр, гурав дохисноо залхаад “За ус авахаа болий доо” гэхэд нь бид инээлдлээ. Үнэндээ ч идэж уух яамай л байлаа.
Хуваарийн дагуу нисээгүй тул оройхон гэртээ ирлээ. Хүүхдүүд минь унтчихаж,,, хоёр хүүгээ санаад баярлуулах санаатай жаал жуул бэлэг авсан юм… “Наасчир” нам уналаа гэж… Хамт явсан бүсгүй маань гэррүүгээ утасдаад “Хүүхдүүдээ битгий унтуулаарай“ гэсэнюм, зөв арга байжээ…

Онгоцонд байсан 200 гаруй зорчигч бүгд л буунгуут ингэнэ, тэгнэ гээд ажил төлөвлөсөн байж таараа. Албан болоод албан бус уулзалт, орон нутгийн унаанд амжиж суух… юу эс байх билээ. Бүгд будаа… Яамаар ч юм бэ дээ. Тэнгэр хангай ивээсэн байхад техникийн саатал гарахаас бол хамгаалж сэргийлж болмоор л санагдах…ийм биш гэхэд сэтгэл гонсгор орж ирсэн зорчигчдодоо эелдэг зөөлөн хандмаар…

1234176_360888917378944_52286667_n

Enkhmaa Tseesodroltsoo


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 16 September 2015

barag zagnaad baidiishdee kkk

Сэтгэгдэл бичих