Их хэмжээний тэсэрч дэлбэрэх бодис байсныг илрүүлж, аюулгүй болгожээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны урд “Халлиа гонсок” ХХК-ийн хашаанд их хэмжээний тэсрэх бодис байна гэсэн дуудлага өчигдөр 08:55 цагт ОБЕГ-т иржээ.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 15 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн 5 албан хаагч, 1 автомашин, нийт 20 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бласт” ХХК-ийн агуулахад, химийн бодисыг АТА-ийн агуулахад тус тус байршуулж, аюулгүй болгожээ.
П.Энхбаатар
Эх сурвалж: Fact.mn
URL: