Өөд болсон хүүгийн эцэг эхийг олжээ

Энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00:55 цагт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гарч, 10-12 насны эрэгтэй хүүхэд осолд өртөж, ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан. Хүү эмнэлэгт хүргэгдэхдээ нэр ус, хаана амьдардаг болох нь тодорхойгүй байсан байна. Тиймээс уг хүүхдийг мэддэг хүмүүс болон ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагатай холбогдохыг холбогдох албаныхан мэдэгдсэн билээ.Тэгвэл өнөөдөр хүүгийн эцэг эхийг нь олсон гэж мэдээллээ.

Үүнд нэг анхаарал татаж байгаа зүйл нь шөнийн 12 цагт бяцхан хүү ганцаараа юу хийж явсан юм бол.. Америк шиг 10 цагаас хойш 16 наснаас доош хүүхдийг асран хамгаалагчгүйгээр гадуур явуулахыг хориглох хэрэгтэй баймаар. Эс тэгвээс ар гэрийнхэнд нь хариуцлага тооцдог тогтолцоотой болчихвол бага насны хүүхэд зам тээвэр болон бусад болзошгүй аюулд өртөх нь харицангуй бага байх боломжтой юм.

Эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхэд багачууддаа замын хөдөлгөөнд аюулгүй оролцох талаар байнга анхааруулж, өөрсдөө биеэр үлгэрлэн зөв дадал эзэмшүүлэх, харгалзах хүнгүй гадаа гудамжинд тоглуулахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэйг холбогдох албаныхан анхааруулсаар байгаа.

Мөн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт явахдаа үргэлж гарцаар гарч, дүрмээрээ явж багачууддаа үлгэр дуурайл үзүүлж байвал ийм харамсалтай зүйл гарахгүй байх боломжтой юм. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн тоо буурахгүй байгаа нь эцэг эхчүүдтэй хамаатай зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

huu


URL:

Нэр: zochin Огноо: 16 September 2015

evii evii

Сэтгэгдэл бичих