Унгарт онц байдал зарлажээ
Унгар улс өмнөд нутгийнхаа хоёр мужид, цагаачид болон орогнол хүсэгчид олноороо цувж байгааг зогсоохын тулд өчигдөрөөс эхлэн онц байдал зарласан байна. Цагдаа нар харуул хамгаалалтад гарсны зэрэгцээ хилийнхээ дагуу цэрэг байршуулж эхэлсэн байна.
Тус улсын хилээр зарим өдөр 9000 гаруй цагаач болон дүрвэгч нэвтэрч байгаа аж. Үүнээс гадна Унгар Румынтай залгаа хилийнхээ дагуу барьсан хамгаалалтын хаалтыг тэлэхээр бэлтгэж эхэлжээ.
Мөн тус улсын Засгийн газар хилийн хяналтаа чангатгах хуулийг мягмар гарагт баталж, хуулийн хүрээнд Сербитэй залгаа хилийн дагуу саяхан барьсан хамгаалалтын хаалтыг эвдэж сүйтгэсэн хүмүүсийг шийтгэж, хүний наймаачдад хатуу шийтгэл ногдуулж эхэлжээ.
Одоогийн байдлаар шинэ хуулийг зөрчсөн 170 гаруй хүнийг Унгарын аюулаас хамгаалах хүчнийхэн баривчлаад байгаа аж.
П.Энхбаатар
Эх сурвалж: Fact.mn
URL: