“Бурханы дөрвөн хүү”
Майкл Жордан бол сагсан бөмбөгийн бурхан энэ цаг үеийн шилдэг залуус бүгд л түүнээс суралцаж түүнийг биширч, түүнийг хайрлаж өссөн байдаг. Харин эдгээр 4 залуу бол энэ спортын бурханаас лигийг залгамжилсан шилдэг залуус юм.
Тэд 1996,1997,1998 онуудад лигт элсэн орж, хэн бүхний хайрыг татаж Майкл Жорданы дараагаар энэ дэлхийн хамгийн шилдэг лигийн үзэгчдийн тоог бууруулалгүй, өсгөж чадсан нэгэн үеийн шилдэг 4 залуус юм.
Коби Брайнт, Аллен Айверсон, Трэйси Мкгрэйди, Винс Картер:
Тэдний 2 нь үеэлүүд (Трэйси Ламар Мкгрэйди, Винсент Ламар Картер) бол 2 нь драфын он жавууд. Тэдний гайхалтай тоглолт, сэтгэл хөдөлгөм түүх, үзүүлсэн амжилт, цуглуулсан шагнал гэх мэт зүйлсийг дурьдаад байвал энэ нийтлэл дуусашгүй урт болох мэт.
Эдгээр залуусын хийж бүтээсэн зүйлүүдийг товчхон дурьдвал – “ТЭД БИДНИЙГ УРУУ ТАТАЖ ЧАДСАН”. Орчин үед энэ 4 залууг мэдэхгүй, хайралдаггүй NBA сонирхогч байдаггүй. Хэрвээ та тэдний үеийг мэдээгүй, мэдэдгүй бол азгүй л байна!!!
Олон зүйл нуршаад яахав 2001 оноос 2007 оныг хүртэл эдгээр 4 залуу 4 өөр багт, зөвхөн нэг л мөрөөдлийн төлөө нэгэн зүгт бие биенээ хурцалж олны хайрыг татаж байсан юм.
Та итгэхгүй бол тоо баримт бүхнийг товчхон илтгэнэ.
2001-2007 оны хооронд:
Коби Брайнт: 28,9 оноо 5,8 с.б.а 5,4 о.д
Аллен Айверсон: 29,5 оноо 3,7 с.б.а 6,4 о.д
Трэйси Мкгрэйди: 26,7 оноо 6,5 с.б.а 5,4 о.д
Винс Картер: 24,6 оноо 4,8 с.б.а 4,2 о.д
Нэгэн цаг үед 4 өөр багт 4 биенээ хурцалж, сая сая фэнүүдийг 4 талд тэнцүүхэн хувааж NBA-г доргиож чадсан гайхалтай “Бурханы дөрвөн хүү” Майкл Жорданы итгэлийг хөсөрдүүлээгүйэ…
Хэдийгээр Аллен Айверсон, Трэйси Мкгрэйди, Винс Картер нар аварга цол, аваргын бөгжийг хүртээгүй байгаа ч тэд бидний сэтгэл зүрхэнд хийсэн бүтээсэн, гайхуулсан, бишрүүлсэн зүйлүүдээр аль хэдийн аваргуудын дайтай үнэлэгдэж үлдсэн. Тэдэнд үзэн ядагч гэж байдаггүй учир нь тэд бол ” Ард түмний аваргууд”.
Трэйси Мкгрэйди, Коби Брайнт тэд өөрсдийгөө өрсөлдөгчид, нэгнийгээ хурцлагчид гэж үздэг. Тэд 2 уулаа ахлах сургуулиасаа NBA-д хөл тавьсан. Тэд эхэндээ дутуу үнэлэгдэж байсан ч эцэстээ өөрсдийн байр сууриа олж авч чадсан. Энэ 2 залуу бол ахлах сургуулийн хамгаалагч нар боломж байгаа гэдгийг харуулсан, тэд чадсан. Энэ 2 залуугийн гаргасан жимээр олон залуус ахлах сургуулиасаа NBA-д драфтлагдахыг илүүд үзэж эхэлсэн байдаг. Энэ 2 залуу ахлах сургуулиасаа NBA – д хөл тавиагүй байсан бол Лэброн Жэймс, Ж.Р Смит, Монта Эллис, С.Ж Майлс нар ахлах сургуулиасаа NBA – д хөл тавих байсан үгүй нь эргэлзээтэй. Энэ 2 бол ахлах сургуулиас NBA-д орсон хамгаалагч нарын анхдагч, жимийг зассан гавьяатнууд юм…
Аллен Айверсон, Винс Картер тэд бол өөрсдийн төрөлдөө аваргууд. Аллен Айверсон кросс оверыг бидний үеийнхэнд заасан бол Винс Слам данкыг аварч үлдсэн. Тэд энэ төрөлдөө ” Бүх цаг “үед данстай. Бүх цагийн шилдэг кросс оверчин, Шилдэг тохогч хэн бэ ? гэдэг асуултыг та өөрөөсөө асууж үзвэл энэ талаар бага зүйлсийг ч гэсэн санаж эхлэх ёстой.
Энэ залуусын бусдаас илүү хайрлагдаж үнэлэгдсэн өөр нэг шалтгаан бол тэд нэгнийгээ үргэлж өрсөлдөгч гэж үздэг. Тэд хамтдаа бус бие биенийхээ эсрэг тоглож аварга цол хүртэхийг үргэлж л хүссээр ирсэн. Тэд бүгд Майкл Жорданг хамгаалж, Майкл Жордангаар хамгаалуулж үзсэн. Тэд 2003 онд Майкл Жордан сүүлчийн Бүх оддын тоглолтондоо оролцож өөрийн үгээ хэлж байхад өөрсдийн үүргээ ухамсарлаж зогссон шилдгүүд.
ТЭД ХЭНИЙ Ч ӨМНӨ НҮҮР УЛАЙХААРГҮЙ ӨРСӨЛДӨӨН, ХҮНДЛЭЛИЙГ ТАЛБАЙ ДЭЭР ГАРГАЖ ЧАДСАН ШИЛДГҮҮД.
БУРХАНЫ ДӨРВӨН ХҮҮ!!!
Хоёр мянганы зааг дээр
Хаан төрийн халаан дээр
Хамаг олны хүсэл дээр
Хааныг залгамжилсан дөрвөн хүү
Харсан бүхнийг цочроож
Хаант улсыг доргиож байв
Их үйлсээ өндөрлөж
Их гүрнийг үлдээв
Их спортын ертөнцөд
Гунигийн харанга дэлдсэн ч
Гунигт автсан фэнүүдийн итгэлд
Дөрвөн хүү торойж байв.
Хорь дөнгөж шүргэсэн ч
Хориглож тэднийг зогсоошгүй
Хоёр хоёроор өртөөлсөн ч
Хосгүй авъяасыг нь няцаасангүй
Аваргийн титэм, хааны алдар
Аваргийн бөгж, алдарын цом
Аль нь ч тэднийг сатааруулсангүй.
Бөгж хөөж хосолсонгүй
Ахын захиасыг хөсөрдүүлсэнгүй
Дөрвөн биенээ хурцалж
Арван оныг хуваалцав
Ангайтал татах “Answer”
Алмайртал нь тотох Винсанити
Дуусашгүй авъяаслаг “T-Mac”
Дундаршгүй чадварлаг Хар Мамба
Эх сурвалж:
Royal Sports
URL: