Дэлхийн оддын дүрсээр бүтээсэн “төөрдөг байшин”
АНУ-ын Мэриланд хэмээх газарт байдаг 12 акр хэмжээ бүхий эрдэнэ шишийн талбайн эзэд болох Жон болон Тереза Грийнвүүд нар 18 жилийн өмнөөс өөрсдийн тариалангийн талбайдаа тухайн жилд олны анхаарлыг татсан хүмүүсийн хөрөг зургаар төөрдөг байшин мэт жим үүсгэн засварлаж сонирхсон хүмүүсийг дотор нь төөрч, гарах арга замаа хайх боломж олгодог аж.
Тэгвэл, энэ жил талбайн эзэд каунтри стилиэс поп од болон хувирсан дуучин Тэйлор Свифтийг сонгожээ. “Dare to be Different” гэсэн нэрийн дор түүний орчин үеийн залууст үзүүлж буй эерэг дүр төрхийг хүмүүст сурталчлахыг хүссэн хэмээн Тереза Грийнвоод хэлжээ.
Өнгөрсөн жилүүдэд, талбайн эзэд Ravens хөлбөмбөгийн багийн лого ,Бүрэнхий киноны постер, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон сенатор Жон МкКайн нарын хөрөг гэх мэт зургуудыг сонгож байсан юм.
URL: