“Өндөр албан тушаалтнууд шатахуунаа хэмнэж, Prius 20 унах ёстой” гэв
“Хан-Уулын хөгжлийн төлөө” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд нийслэл, дүүргийн удирдлагуудад албан ажилдаа үнэтэй, шатахуун их зарцуулдаг машин унахаа больж, Prius 20 маркийн автомашин унах шаардлагыг тавьсан юм.
Мөн “Эдийн засгийн байдал гүнзгийрч, ард түмэн бүсээ чангалчихсан байгаа. Тиймээс албан тушаалтнуудыг өнөөдрөөс эхэлж бүсээ чангалахыг хүсэж байна гэсэн юм. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга, түүний зургаан орлогч, ИТХ-ын дарга, хотын ерөнхий менежер гээд арваад хүн машин унаж байгаа бөгөөд ихэнх нь Соната 7, орчин үеийн, 40-50 сая төгрөгийн үнэтэй, их шатахуун зарцуулдаг машин унаж байгаа аж.
Тухайлбал Хан-Уул дүүргийн засаг дарга гэхэд 07-07 гэсэн жийптэй, 04-05 дугаартай, зах зээл дээр зуу гаруй сая төгрөгийн үнэтэй жижиг тэрэг, орлогч нар нь 12-оос дээш литр шатахуун зарцуулдаг Camry, ИТХ-ын дарга нь Волксваген гэх мэт үнэтэй машинууд хэрэглэж байгаа юм байна.
Тиймээс “Хан-Уулын хөгжлийн төлөө” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд “Шатахуунаа хэмнэж, Prius 20 маркийн автомашин” унахыг уриалаад нийслэлийн иргэдээс дэмжлэг хүсч байгаа юм байна.
URL: