Цусаа ханаж амиа хорлоно гэж мэдэгджээ
Насанд хүрээгүй охиныг бүлэглэн хөнөөсөн хэргээр шийтгэгдэн Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нарын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандсан. Тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Хэвлэлийн хурлаар Ж.Очбадрахын ээж н.Майцэцэг өөрийн гэрээслэлийг таницуулав. Тэрбээр гэрээслэлдээ Улсын дээд шүүхийнхэн хүүхдийнхээ хэргийг сарын дотор хэлэлцэж, цагаатгахгүй бол эрхий хураагаа огтолж, цусаа ханан амиа хорлох болно гэдгээ дурьджээ. Шүүхээс Ө.Хэрлэнчимэгт 20 жил, зургаан сар, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих оноосон юм. Харин Д.Отгонжаргал, Ж.Очбадрах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан билээ.
URL: