Wikipedia – гийн сэтгэл сэртхийлгэсэн – 10 нийтлэл

Wikipedia бол мэдлэгийн шавхагдашгүй арвин сан билээ. Өдгөө дэлхийн 288 хэл дээрх 35 сая гаруй нийтлэл байдгаас Англи хэл дээрх нь 5 сая орчмыг нь эзэлдэг.

Тэдгээрээс ертөнцийн тайлагдашгүй нууц хийгээд сэтгэл сэртхийлгэм хачирхалтай хуудас багагүй байдгийн заримаас нь сонирхоцгооё.

Тухайн нийтлэлийг уншихыг хүсвэл гарчиг дээр нь дараарай.

The Braxton County Monster

Харь гарагийнхантай холбоотой маш олон хачирхалтай явдал бий. Тэдгээрийн нэг нь АНУ-ын Баруун Виржиния мужийн Флэтвудс хотод гарсан юм. Тодруулбал 1952 оны есдүгээр сарын 12-ны өдөр үзэгдсэн харь гарагийн амьтныг 10 – 13 насны гурван хүүхэд анх олж харжээ.

Тэдний хэлснээр тэр амьтан 2.1 орчим м өндөр хар биетэй, гялтгар төрхтэй байсан бөгөөд Monster Quest цувралын 2010 оны гуравдугаар сарын 10-нд гарсан анги дээр дүрслэгдсэн байдаг гэнэ. Харь гарагийн амьтныг харсан хүмүүсийн бие татганаж, огиж бөөлжихийн зэрэгцээ нүүр нь бүхэлдээ хавдаж байжээ.

Scaphism

Хүн төрөлхтнийг залхаан цээрлүүлж тамлан зовоосоор ирсэн маш олон шийтгэл байдаг. Тэгвэл эртний Персийн цаазын ял үнэхээр сэтгэл сэртхийлгэм ажээ. Ялангуяа заналт дайсан Грекийн иргэдийг Scaphism гэдэг энэ аргаар ялласаар ирсэн гэнэ. Ингэхийн тулд тэднийг нүцгэлж сүү, зөгийн бал түрхэхийн зэрэгцээ идэж уулгадаг. Дараа нь завь эсвэл модонд хүлж хөвүүлнэ эсвэл наранд хатаана.

Ялгадсандаа хутгалдсан ялтангуудын бие дээр шавж олноороо цугларах нь гэсгээлтийн сонгодог арга болдог байжээ. Энэ аргыг тэднийг үхтэл нь дахин дахин давтаж хэрэглэдэг байсан бөгөөд ялтан нь өлсөж, ангаж бас шоконд орж үхнэ. Эхний өдрөөс л элийрч эхэлдэг ажээ.

Tarrare

Хооллох хачирхалтай хэв маягаараа гайхагдсан Tarrare (1772 – 1798) – ийн жинхэнэ нэр тодорхойгүй. Франц цэрэг, циркчин байсан түүний нэг удаагийн иддэг хүнс нь 15 хүнийхтэй тэнцэх хэмжээний байдаг байсан бөгөөд муур, могой, гүрвэл, нохой зэргийг амьдаар идэхээс гадна могой загасыг зажлахгүй залгидаг байжээ. Сүрьеэгээр нас барсан түүний аппетитийг эмчлэх гэж маш олон удаагийн оролдлого хийсэн ч амжилтгүй болсон байдаг зэрэг итгэмээргүй түүхийг та энэ нийтлэлээс сонирхох боломжтой.

The Premature Burial & Coffin Birth

Жам ёсны үхлийг цагаас нь эрт авчирдаг нэг ойлголт нь Vivisepulture буюу амьдаар нь булшлах үзэгдэл юм. Түүхийг нь судлавал хүн төрөлхтөн санаатай болон санаандгүй мөн сайн дураараа амьдаараа булшлагддаг байсан ажээ. Сайн дураараа булшлагдсан тохиолдол ОХУлсад хэдэнтээ гарсан байдаг. Зарим Оросуудын үздэгээр амьдаар булшлагдах нь аз хийморь бэлгэддэг гэж үздэгтэй нь холбоотой гэнэ.

Тэгвэл авсан дахь төрөлт нь нас барсан хөл хүнд эмэгтэйн цогцост гардаг жам ёсны агаад сэтгэл сэртхийлгэм үзэгдэл юм. XVI зууны үеийн анагаахын түүхэн олдвор олон байдаг ажээ. Энэ мэт хүн төрөлхтний түүхийн хачирхалтай зүйлсийг Wikipedia – гийн дээрх хоёр нийтлэлээс сонирхож уншаарай.

The Stone Man Syndrome

Fibrodysplasia Ossificans Progressiva гэж нэрлэдэг энэ эмгэг мэдрэлийн холбогч эдийн гажигаас үүдэлтэй. Маш ховор тохиолддог энэ өвчнөөр 2500 орчим хүн өвчилсний 700 нь батлагдсан тохиолдол гэж үздэг. Судалгаагаар 2 сая хүн тутмын нэг нь өртөх магадлалтайг тогтоожээ.

Harry Raymond Eastlack (1933 – 1973) арван настайгаасаа хойш энэ эмгэгээр шаналсан нэгэн бөгөөд нас барахынх нь өмнө уруулнаас нь өөр юу ч хөдөлж чадахгүй болсон байсан гэдэг.

Wendigo

Wendigo – гийн түүхийг сонссон хэн ч ойгоор аялахаас айдаг болдог гэлцдэг. АНУ ба Канадын уугуул иргэдийн домогт гардаг энэ махчин амьтан хүний махаар хооллодог. Нэг хүн идчихээд ханадаггүй энэ амьтны түүхээс сэдэвлэсэн маш олон бүтээл бий.

Тухайлбал Hannibal (2013), Teen Wolf (2011) цуврал болон Final Fantasy, Warcraft зэрэг видео тоглоом цөөнгүй. Орчин цагт ч гэсэн Wendigo буюу хүн идэшт махчины төлөөлөл бас байдаг. Энэ ойлголтыг Каннибализм гэж үздэг бөгөөд Wendigo Psychosis – тай хүмүүс нэг нэгнээ барьж идсээр байна.

Joyce Vincent (1965 – 2003)

38 насандаа хорвоог орхисон Англи эмэгтэйн тухай энэ нийтлэл аймшигтай гэхээсээ гадна хамгийн гунигтай нь ч байж мэдэх юм. 2003 оны арванхоёрдугаар сард нас барсан түүний цогцсыг 2006 онд олсон ажээ. Joyce Vincent – ийн цогцсыг олоход тэрээр буйдан дээрээ нас барсан байсан бөгөөд араг яс нь л үлдсэн байсан гэнэ.

Үхлийн шалтгааныг астмаар нас барсан гэж үзсэн байдаг ба зурагт нь 3 жил асаатай байсан юм байна. Эмгэнэлтэй энэ явдлаас сэдэвлэсэн Dreams of Life (2011) киног бүтээсэн төдийгүй Английн дуучин Steve Wilson түүний дурсгалд зориулж Hand. Cannot. Erase (2015) цомгоо гаргажээ.

The Post – Mortem Photography

Wikipedia – гийн энэ нийтлэлд XIX – XX зууны үеийн нас барсан хүмүүсийн зурагны тухай бичсэн байдаг. Гэрэл зургийн хөгжлийн үндэс л тавигдаж байсан 1800-гаад оны үеийн эдгээр гэрэл зураг нь тэнгэрт хальсан гэр бүлийнхнийгээ нэхэн дурсах үнэтэй хормыг өгдөг байсан юм.

Ялангуяа АНУ, Европын орнуудад энгийн үзэгдэл байсан гэрэл зургийн арга барилыг Францын гэрэл зурагчин Louis Daguerre (1787 – 1851) олж нээсэн байдаг. Талийгчдын зургийг нь авахын тулд цогцсыг угаахаас эхлээд хувцаслаж, гоёсноор амьд үлдэгсэдтэй нь авдаг.

June and Jennifer Gibbons

The Silent Twins хэмээн танигдсан ихэр эгч дүүсийг нэг тархитай гэлцэх нь бий. Барбадосоос гаралтай эгч дүүс хэнтэй ч ярилцдаггүй зөвхөн өөр хоорондоо л ойлголцдог байжээ. Тэдний дотор чухам ямар холбоо байсан нь тодорхойгүй ч нэг нь нас барснаар нөгөө нь ярьж чаддаг болсонд гол зангилаа нь оршдог юм.

Хоёр биенээ хөнөөхийг удаа дараа оролдсоор ирсэн эгч дүүс утга зохиолд сонирхолтой байсан учраас хэд хэдэн тууж, өгүүллэг хэвлүүлсэн байдаг. Ингээд эцэст нь Женнифер (30 настайдаа) ихрийнхээ мөрийг дэрлэн чимээгүйхэн нүд аньсан гэдэг. Үхлийн шалтгаан тодорхойгүй ч амьд үлдсэн нь одоо энх тунх амьдардаг ажээ.

List of People Who Disappeared Mysteriously

Дэлхий дээр тайлагдашгүй нууц олон бий. Тэдгээрийн нэг бол нийтлэлийг эхлээд харахад тийм ч аймшигтай мэт харагдахгүй ч унших явцад тань сэтгэл сэртхийлгэм түүхийг өгүүлдэг сонирхолтой бас аймшигтай түүхүүд бий. Нийтлэлд нэгдүгээр зуунаас эхлээд XXI зууныг хүртэлх итгэмээргүй байдлаар сураггүй алга бологсдын тухай бичсэн байдаг.

Тухайлбал 1580 онд Хойд Каролинагийн нэгэн колонийнхон сураггүй болсон байдаг нь The Lost Colony гэж тэмдэглэгджээ. Энэ мэтчилэн санаанд оромгүй олон нууцыг энэ нийтлэлээс уншаарай.

Эх сурвалж:   Imgur, Wikipedia

URL:

Сэтгэгдэл бичих