ИЗНН дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулжээ
УИХ-аас шинэ сайдуудыг томилсон. Одоо дэд сайдуудыг үүрэгт ажилд томилох үлдсэн. Өчигдөр засгийн хуралдаанаар дэд сайдуудыг хэлэлцэх гэсэн ч намууд дэд сайдад нэр дэвшигч нараа тодруулаагүй учир түр хойшлуулсан гэж эх сурвалж мэдээлсэн.
Одоогийн байдлаар АН-ынхан дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулаад байна. Тэгвэл өчигдөр ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж намааса дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулжээ. Тэд З.Ган-Очир, Р.Булгамаа нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Дэд сайд нэр дэвшсэн Р.Булгамаа нь хуульч эдийн засагч мэргэжилтэй бол З.Ган-Очир нь уул уурхайн салбарын чиглэлийн мэргэжилтэй аж. Дэд сайдуудын квотыг 2+2+2 гэсэн квотоор хуваарилжээ.
URL: