Хэт даврагч бүлэглэл АНУ-г сүрдүүллээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл АНУ-ыг сүрдүүлсэн таван минутын видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Бичлэгт хэт даврагчид Америкт халдлага үйлдэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Тодруулбал, нүүрээ хар даавуугаар халхалсан, англиар тун цэвэрхэн ярьдаг хэт даврагч “Бид ёсдүгээр сарын 11-ний халдлагаас илүү айдас хүргэм халдлага үйлдэхээр төлөвлөж байна. Америкт тун удахгүй бүх зүйл өөрчлөгдөх болно” гэж хэлжээ.
Мөн бичлэгийн төгсгөлд “Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладены дүрсийг харуулаад “Аймшигт түүх давтагдах болно” гэж мэдэгдсэн байна.
2001 оны есдүгээр сарын 11-нд “Аль Кайди” бүлэглэл АНУ-ын Нью Йорк хотноо байрлах худалдааны ихэр цамхаг руу халдаж, 3000 хүний аминд хүрсэн билээ.
М.Март
URL: