Дундговийн малчин байгалийн музей байгуулжээ

Дундговь аймгийн Бага газрын чулууны уулын өвөрт малчин н.Баярцогт байгалийн музей байгуулан ажиллуулж  байна. Тал хээр, говийн бүсэд амьдардаг амьтдын чихмэлийг өөрөө урлан тайлбарыг нь хийн гэр музей байгуулжээ.

Ирсэн жуулчин, зочдыг айргаар дайлж түүх соёлоо ярьж өгөөд  гэр музейгээ сонирхуулдаг бөгөөд гол төлөв жигүүртэн шувуудын чихмэлээс бүрдэг гэр музейг нутгийн удирдлагууд ихээхэн үнэлж өргөжүүлэх саналтай байгаа юм байна.

Жирийн нэгэн малчин хүч хөдөлмөр гарган байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газартайгаа уялдуулан гэр музей байгуулсан анхны тохиолдол билээ.







 


П.Энхбаатар

Эх сурвалж: Fact.mn


URL:

Нэр: зочин Огноо: 15 September 2015

манай монголчууд мундаг шүү. гоё юм байна.

Сэтгэгдэл бичих