Томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарийг түр өөрчиллөө

Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн цагийн хуваарьт түр зохицуулалт хийж, “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй плаза” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн захууд 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд амрахаар боллоо.  “Өгөөмөр” техникийн захын есдүгээр сарын 15-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 23-ны амралтын өдөр, “Нарантуул” худалдааны төвийн есдүгээр сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 22-ны амралтын өдөр, “Сандей плаза” худалдааны төвийн есдүгээр сарын 15, 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 14, 21-ний амралтын өдрийн хуваарьт шилжүүллээ.
Мөн Улаанбаатар хотын гол гудамж, замуудыг урт хугацаагаар хаах тул иргэд, жолооч Та бүхэн нийтийн тээврийн хэрэгслийг сонгож, Авто радио 96.3-тай хамт байж замын хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн газраас уриалж байна.p19v4sgbumrgn1es64ilp0getf1


URL:

Сэтгэгдэл бичих