Айл өрхүүдийн дулааныг өнөөдрөөс өгнө

da10a3d4b26af2046c7be8ba67cfaf69Энэ сарын 15-ны өдрөөс буюу өнөөдрөөс айл өрхүүдийн дулааныг өгөхөөр болжээ. Харин ирэх сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг өгнө.

Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээний их засвар, дэд бүтцийн ажлууд дууссан учир өнөөдрөөс айл өрхүүдийн дулааныг ийнхүү өгч эхэлж байгаа аж.

Энэ жил 1.95 км шугам шүлжээг шинэчлэн сольж, 30 ажил, урсгал засвараар 452 ажил хийсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хоёр тэрбум төгрөгийн их болон урсгал засварын ажлыг хийхээр төлөвлөжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих