Байнга зогсох, суугаа ажил хийснээс хөлийн судас бүдүүрдэг

Байнга зогсоо ажилладаг бүсгүйчүүдийн санааг хөлний судас бүдүүрэх өвчин зовоодог. Өөрөөр хэлбэл байнга суугаа болон зогсоо ажил хийх нь хөлийн судас бүдүүрэх шалтгаан болдог байна. Тодруулбал, зогсож байх үед хөлөнд хуралдах цусны хэмжээ 300 мл-ээр нэмэгддэг аж. Нийт хүн төрөлхтөний 20 хувь нь 25 хүртэлх насандаа судасны өргөсөлтөөс болж шаналж эхэлдэг бол 70 хувь нь 70 наснаас эхлэн энэ өвчнөөр өвчилдөг байна. Хэдийгээр эрчүүд эмчид очдоггүй боловч мөн л энэ өвчнөөр өвддөг. Иймд хөлийнхөө судсыг өргөсгөхгүйн тулд ямар дэглэм барих ёстой талаар сонирхуулъя.
•    Хэтэрхий бариу оймс, трико, бусад хувцас нь хөлний хөдөлгөөнийг хорьж ядраадаг тул өмсөхгүй байх нь зүйтэй.
•    Согтууруулах ундаа, тамхинаас болж таргалсан илүүдэл жин хамгийн хортой.
•    Хэтэрхий намхан, хэтэрхий өндөр гутлаас татгалзах хэрэгтэй. Гутлын өсгийний тохиромжтой хэмжээ бол 3-5 см юм.
•    Халуун шүршүүр, уур саун зэрэг хэт хөлөргөдөг үйлчилгээг байнга хэрэглэхгүй байх нь дээр. Учир нь халуун дулаан орчин судсыг тэлж өргөсгөдөг байна.
•    Синтетик хувцас, хивсэнцэр эдлэл бүү хэрэглэ. Тэд цахилгаан орон үүсгэж, түүгээр мөн судсыг өргөсгөн, судасны үзүүрт цус хуралдан бөөгнөрөхөд хүргэдэг.
•    Хөлөнд хэт их ачаалал өгдөг зарим спортоор хичээллэхгүй байх хэрэгтэй. Үүнд софт теннис, хөнгөн атлетикийн төрлүүд, гандибол, сагсан бөмбөг, гар бөмбөг, аэробек хүртэл хамрагддаг.
•    Хөлөө 10 орчим см өндөрт байхаар унтахыг хичээ.
•    Хөлдөө үргэлж доороос дээш нь гэсэн хөдөлгөөнөөр иллэг хийж байх хэрэгтэй.
•    Боломж л гарвал дугуйгаар явж, усанд сэлж, сонгодог бүжгээр хичээллээрэй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих