Гэр бүлийн таван хүн халдлагад өртөж, хоёр нь амиа алджээ
Орхон аймагт өнгөрсөн шөнө нэг гэр бүлийн таван хүн гэмт этгээдийн халдлагад өртөж, хоёр нь амиа алдсан ноцтой гэмт хэрэг гарчээ. Харин үлдсэн гурван хүний хувьд эмнэлэгт хүргэгдээд байгаа аж.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэлийн албанаас тодруулахад “Ийм хэрэг гарсан үнэн. Хоёр нь амиа алдаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоосон. Одоо эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа” гэлээ.
Гэмт этгээд нь ямар нэгэн галт зэвсэг хэрэглээгүй ч хохирогчид халдлагын улмаас амиа алдсан нь тодорхой болжээ. Хэргийг үргэлжлүүлэн Орхон аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
П.Энхбаатар
Эх сурвалж: Fact.mn
URL: