МАХН-ынхан нялх хүүхдээр шоудав
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр твиттер хуудсандаа намын дарга Н.Энхбаярын нэгэн зургийг нийтэлж шуугиан дэгдээв.
Учир нь намын дарга Н.Энхбаярын нэг нас ч хүрээгүй жаахан хүүхэд тэврээд, хоёулаа МАХН-ын энгэрийн тэмдэгтэй цагаан пудволк өмссөн зурагийг тавьжээ. Улмаар тус зургандаа “Манай намын дарга хамгийн залуу гишүүнтэйгээ” гэсэн тайлбар бичжээ.
Чухамдаа энэ үйлдэл нь “улс төрийн намын тухай хууль”-иар иргэн хүн 18 нас хүрээд намын үнэмлэх авах учиртай. Түүнчлэн сонгуулийн элдэв сурталчилгаанд хүүхэд ашиглахгүй гэх заалтуудыг зөрчиж байгаа юм.
П.Энхбаатар
Эх сурвалж: Fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Гэр бүлийн намын гишүүд өөрсдийн хүүхдээ бариад намаа рекламдаач ардын хүүхдээр бас тоглох нь уу. бузар амьтад албан тушаал гэхээр нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй болсон баасанхүү, баянсэлэнгэ, удвал, шийлэгдамба, цог гээд эдний намын албан тушаалын солио туссан хүмүүс тоогоо алджээ Монголын ард түмнээр тоглосны төлөөс их хүнд тусах байх даа