М.Зоригт сайдын ширүүн шийдвэрүүд
Шинэхэн сайд М.Зоригт өнөөдөр өглөө хоёр дахь шуурхай хуралаа хийжээ. М.Зоригтын хувьд өмнөх хурлаараа Зам тээврийн яамны ажилчдын сошиал медиа-д орох эрхийг нь хассан тухай бид мэдээлэлж байсан билээ.
Тэгвэл энэ удаагийн шуурхай хурлаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, орлогч нарын том жип машиныг хөдөө орон нутагт замын ажил дээр ажиллаж буй залуучууд руу шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Мөн үүнээс гадна МИАТ компанийн Боинг 767 онгоцны өр төлбөрийн үлдэгдлийг яаралтайм шийдвэрлэж өгөхөөр холбогдох газрын дарга нарт үүрэг өгч, амлалтыг нь авчээ.Түүнчлэн, МИАТ-ийн онгоцоор үнэгүй зорчсон хүмүүсийн овог нэр, албан тушаалын жагсаалтыг гаргаж ирэхийг үүрэг болгожээ.
Н.Од
Эх сурвалж: Unen.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ чинь харин болчихгүй бол төрд хэрэгтэй зайрануу…томхон хусах байх л даа
Ажилд нь амжилт хүсье. Юунд ч битгий бууж өг.Зөв шийдвэр байна
Sain bna ekhlel ni zuv bna shuu. amjilt husiye.
Zuw amjilt