Төв банкинд 1.770 тонн алт тушаасан байна

Гэнэтийн ашгийн татварыг энэ оны нэгдүгээр сараас тэглэсэнтэй холбоотойгоор төв банкны алт худалдан авалтын хэмжээ эрс өссөн дүн гарчээ. Одоогийн байдлаар төв банк нийт нэг тонн 770 кг алт худалдан аваад байна. Алт тушаалт нэг, дөрөв, зургаа, долдугаар саруудад хамгийн өндөр үзүүлэлттэй байжээ. Тодруулбал, эхний сард 148.5, хоёрдугаар сард 103.4, дараагийн сард 58.2, дөрөвдүгээр сард 402.6, тавдугаар сард 170.9, зургаадугаар сард 255.2 кг гэх зэргээр худалдан авсан байна.

А.Тэргэл


URL:

Сэтгэгдэл бичих