АТГ-аас санаатай болон санаандгүйгээр хандив авахгүй байхыг анхааруулав

f10f2da9a238b746d2bac55759915f0dgreat

“Орон нутагт нь ашигт малтмал олборлодог болон бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдээс хандив тусламж авч, үүнийхээ төлөө тухайн компанид давуу талтай шийдвэр гаргасан” гэх хэрэгт сум орон нутгийн удирдлагууд холбогдох нь их байдаг. Тиймээс санаатай болон санаандгүй байдлаар хууль бус хандив авахгүй байхыг АТГ-аас анхааруулж байна.

Тодруулбал, АТГ-аас хийсэн шалгалтаар Завхан аймагт “Ган шугам” компани 3 сая төгрөгийн хандив өгөөд 19 сая 800 мянга болон 30 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг орон нутгийн удирдлагуудтай байгуулсан бол Төв аймгийн Жаргалант суманд БНХАУ-ын “Тэн Хун” компани 141 сая 500 мянган төгрөгийн хандив өгч газар эзэмших эрхээ 5 жилээр сунгуулжээ. Энэ мэт жишээнүүд нэлээд байна.

Тиймээс яг ямар тохиолдолд хандив авч болох ямар үед авах ёсгүйг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Б.Тэрбиш “Аж ахуйн нэгж болон Орон нутгийн удирдлагууд нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж болно. Гэхдээ хандив авсан бол тухайн ААН-тэй холбоотой ямар нэг шийдвэрийг хоёр жилийн хугацаанд гаргаж болохгүй гэсэн хууль байдаг. Хэдийгээр байгалийн баялгийг нь олборлож ашиг олж байгаа бол тухайн компани орон нутгийн хөгжилд хувь нэмэр болж хандив тусламж үзүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ үүнийг өөртөө ашигтай шийдвэр гаргуулсны төлбөр болгож болохгүй” хэмээн ярилаа.


URL:

Нэр: Зочин Огноо: 14 September 2015

БГД-ийн Эрдмийн Ундраа цогцолбор буюу 54,77,78-р сургууль өнгөрдөг хавар хүүхэд бүрээс 15 мянган төгрөгийг БГД-ийн 50 жилийн ойн хүрээнд тохжилт нэртэй арга хэмжээ гэдэг нэрийн доор сургуулийн үүдний танхим засахаар болсон юм одоо тэр хийсэн зүйлийг нь хар арай л биш байна мөн одоо бүх хүүхдүүдийг намар гэдэг нэрийн доор аялал зугаалга хийж байна нэг хүүхдээс 29900-100000 төгрөгийн үнэтэй, бас эцэг эхийн зөвлөл гэдэг нэрийн доор багш нар эцэг эхчүүдийн санаачлага нэрийн доор сард анги цэвэрлэгээний мөнгө-5000 авч дээрээс нь өнгөтэй өнгөгүй принтер саван угаалгын нунтаг цэвэр усны мөнгө за тэгээд ямар нэгэн баяр ёслол болвол багшдаа тийм бэлэг ийм ч бэлэг энэ тэр гээд янз бүрийн арга замаар татаас авч байгааг шалгаж өгөөч бас хайрцагаар нэр усгүй мэдээлэл дээрхи сургуулиудын хичээлийн цагаар сургуулийнх нь ойролцоогоос эцэг эхчүүдээс авбал ч их зүйл хэлнэ дээ.Энэ хямралын эсрэг танай байгууллага ард иргэдийнхээ төлөө ажиллаж танай байгууллагын нэрийг муу хэлэгч нарын амыг ард олонтойгоо нийлэн хаагаарай.Хятралыг эсрэг сөрсөн базаа хийгээрэй Амжилт

Сэтгэгдэл бичих