Ялгааг дүгнэ

Ялгааг дүгнэ.

11997993_1184155358284475_1414870191_n 12023139_1184155371617807_1597221023_n
1. Андэрс Бэйринг Брэйвик / Норвеги/
Төрийнхөө бодлогыг эсэргүүцэн зэвүүрхсэн уг этгээд засгийн газрын байрыг бөмбөгөөр дэлбэлж 8 хүний амь хороож, тэндээс зугатан амралтын наран шарлагын газар 69 хүнийг буудан алсан. Түүнд 21 жилийн хорих ял оноосон, түүнээс эхний 10 жилийн хугацааг зайлшгүй суух ба түүнээс хойш нийгэмд учруулах аюултай хүн мөн эсэхийг нь харгалзан ялын хугацааг сунгах, хөнгөвчлөх, суллах асуудлууд хөндөгдөнө. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн болж харагдах тул давж заалдахгүй, надад буруу байхгүй хэмээн мэдэгджээ.
АNFO бөмбөг, Ruger Mini-14 карабин буу, Glock 34 гар буугаар зэвсэглэсэн байв.
Түүнд нээсэн хавтаст хэргийг 2012 оны 4 сарын 16 – нд эхлүүлж мөн оны 6 сарын 22-нд хааж, 8 сарын 24-нд шүүхээс ялын тогтоол уншжээ.
2. Цэцгээгийн Мөнхбаяр / Монгол/ Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан ” Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц. Мөнхбаярт 7 жилийн ял оноосон байна.
Түүнд анх 21.2 жилийн ял төлөвлөсөн байв. Бөмбөг дэлбэлээгүй, хүний амь хохироогүй. Буун дуу гаргасан. Арга ядсан хүний сүрийг үзүүлж буу дуугарган нийгэмдээ цочроо өгөх үйлдэл байсан нь тухайн үеийн бичлэгийн үйл явцаас харахад илт байдаг.
Гар хийцийн тэсрэх бөмбөг, ангийн зориулалттай винтов буугаар зэвсэглэсэн байв.
Манай иргэдийн хэргийн мөрдөн байцаалт, шүүх хурал хэр удаан үргэлжилсэн нь бас нэгийг сануулах ёстой зүйл гэдгийг дурдая.
Уг гэмт хэрэгтэн бологсдын зорилго халдлага, үйлс хоорондоо бага зэрэг төстэй мэт боловч нарийн заагаар шинжин үзвэл эхнийх нь эх орондоо ирсэн гадаад иргэдэд найр тавьсан төр засгийнхаа эсрэг бачимдан уурссан фашист, нацист юм. Харин удаах нь эх орныхоо газар шороо, уул ус, байгаль орчныхоо бохирдлын эсрэг тэмцэж гаднаас ирсэн олборлох компаниудын бусармаг шуналыг өөгшөөж буй засгийнхаа эсрэг эрслэн боссон ард түмний хүү, эх оронч нэгэн юм. Харьцуулаад харахад аль улсад нь хатуу харгис хууль дүрэм үйлчилж байгааг өөртөө нэг дүгнээрэй.
Ж. Зоригт


URL:

Сэтгэгдэл бичих