Уянга сум роботын лабораторитой болжээ
УИХ-ын дарга З.Энхболд 1990 оноос өмнө 10 жилийн сургуулиудад байсан “Залуу зохион бүтээгч дугуйлан”-г буцаан хөгжүүлэх санаачлага гаргасан. Өнгөрсөн баасан гаригт Өвөрхангай аймгийн Уянга сумын нэгдүгээр сургууль “лего” роботын лабораторитой болжээ. Тус лабораторийг “Робот хөгжил” ТТБ хөгжүүлсэн бол УИХ-ын дарга З.Энхболдын санаачлагыг дэмжиж “Робот” лабораторийн санхүүжилтийг тус сумын иргэн н.Мягмардорж хувиасаа гаргажээ.
Лабораторийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд болон албаны хүмүүс оролцсон байна.
URL: