Томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

-12052014-1399869215-379381899-narantuul        Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдүүдэд нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар  болсон. Үүнтэй холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт түр зохицуулалт хийхээр болсон байна.

Тодруулбал, “Нарантуул”, “Сандэй плаза”, “Өгөөмөр” зэрэг захууд энэ сарын 15,16ны өдрүүдэд амрахаар боллоо. Өөрөөр хэлбэл “Өгөөмөр” техникийн захын есдүгээр сарын 15-ны ажлын өдрийн хуваарийг энэ сарын 23-ны амралтын өдөр, “Нарантуул” худалдааны төвийн энэ сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг энэ сарын 22-ны амралтын өдөр, “Сандей плаза” худалдааны төвийн есдүгээр сарын 15, 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 14, 21-ний амралтын өдрийн хуваарьт шилжүүлсэн байна. Тиймээс иргэд дээрх ажиллах цагийн хуваарийн дагуу нэр дурьдсан худалдааны төв, захуудаар үйлчлүүлэх юм.

Түүнчлэн  ассамблейн хуралтай холбогдуулан нийслэлийн төв замын ачаалал ихсэх  тул иргэд Та бүхэн ачаалал багатай замыг сонгон  хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих