Т.Цогт, Г.Маралмаа нарыг пүрэв гарагт шүүнэ

Дөрөвхөн настай бяцхан охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаж байгаа талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарт холбогдох шүүх хурлын тов гарсан байна.

Тэднийг энэ сарын 17-нд буюу пүрэв гаригт 14.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхээр болжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д заасан зүйл ангиар буруутган шүүх аж.

Өнгөрсөн зургадугаар сарын 19-нд Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүсэн ч хэргийг дахин шалгах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

П.Энхбаатар

Эх сурвалж: Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих