“КОДЕЛКО” АЛБАН ТУШААЛТНУУДАА ЦОМХОТГОНО

DFSWFWWWSWS

Дэлхийд зэсийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Чилийн “Коделко” компани томоохон албан тушаалтнуудаа цомхотгохоор болсноо мэдээллээ. Учир нь улаан металлын үнийн уналтаас үүдэн тус компани санхүүгийн тэнцвэртэй байдлаа хадгалахын тулд ийм шийдвэр гаргасан байна.

Орон нутгийн “El Mercurio” сонинд нийтэлснээр тус компанийн гүйцэтгэх захирал Нелсон Пизарро “Коделко” компани цомхотгол хийхээс аргагүй байдалд хүрээд байгаа талаар санаа зовнин ярьсныг иш татжээ. Эхний ээлжинд Сальвадор дахь хэсгийн гүйцэтгэх албаныхнаас 25 хувийг нь цомхотгох талаар яригдаж байна. Металлын үнийн уналт дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийг ийнхүү зардлаа хэмнэж, шинэ төслүүдээ хойш тавихаас аргагүй байдалд оруулж байна.

Тэгвэл энэ долоо хоногийн эхээр уул уурхайн томоохон компани болох “Гленкор” 10 тэрбум ам.долларын өрийг барагдуулах арга хэмжээ авахаар зэхэж байгаагаа зарласан билээ. Үүнд 2.5 тэрбум ам.долларын шинэ хувьцаа болон ногдол ашгийг багасгах, хөрөнгөө худалдаалах зэрэг үйл ажиллагаа багтсан байна. Түүнчлэн тус компани Ардчилсан бүгд найрамдах Конго болон Замби улс дахь зэсийн олборлолтоо ч түдгэлзүүлэхээр ярьж байна.

Энэ нь нийт 400 тонн металлын хэмжээг эзлэх бололтой. Энэ бол зэсийн зах зээлд том тоо юм. Өнгөрсөн сард зэсийн үнэ нэг тонн нь 5000 ам.доллараас буурч санхүүгийн хямралаас хойшх хамгийн доод үзүүлэлтэд хүрээд байгаа билээ.

Зууны мэдээ
Ж.Цогзолмаа

URL:

Сэтгэгдэл бичих