Японд шөнө бүжиглэж, Сингапурт бохь зажилж хэрэггүй
1. Өндгөн шоколад
Дэлхий дахинд алдартай, хүүхэд бүхни й дурлдадаг дотроос нь төрөл бүрийн эвлүүлдэг жижиг тоглоом гарч ирдэг өндгөн шоколадыг АНУ-д 1938 оноос хойш хориглож иржээ. Эрх баригчдынх нь бодлоор бол тоглоомын жижиг хэсгүүдийг хүүхэд залгин гэмтэх аюултай гэнэ.
2. Бохь
Сингапурт бохь оруулах, худалдаалахыг бүр 1992 оноос хойш хориглосон хэвээр л байгаа.
3. Хойд дүр тодруулах
Хятадад Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр ямар нэг хувилгааны хойд дүр тодруулахыг хориглсон нь 2007 оноос хойш үйлчилсээр байгаа гэнэ.
4. Шар хувцас
Малайзид 2011 оноос хойш шар хувцас өмсөхийг хориглосон байна. Сонгогчдын эрхийг дээдлэх гэсэн хэсэг идэвхтэн шар хувцас өмсч засгийн газрын эсрэг тэмцсэнээс ийм шийдвэр гаргажээ.
5. Шатахуун дуусахыг хориглоно
Германд авто замаар зорчиж яваа жолоочийн шатахуун дуусч зогсохыг хориглодог байна
6. Кетчуп
Франц улс 2011 оноос хойш бүх шатны сургуулиудын гуанз, гал тогоонд кетчуп хэрэглэхийг хориглосон байна. Нэгдүгээрт их саахартай, нөгөө талаар францын уламжлалт хоолыг үгүй хийнэн хэмээн ийн хоригложээ.
7. Шөнө дундаас хойш онлайн тоглоом тоглох
Өмнөд Солонгос 2011 онд хууль гаргаж хүүхдүүдийг шөнө дундаас өглөөний 6,00 цаг хүртэл онлайн тоглоом тоглохыг хоригложээ. Харин 2013 онд эцэг эхчүдийн шаардлагаар хуулиа бага зэрэг зөөллөсөн гэнэ.
8. Фонограмм тавьж дуулах
Фонограмм тавьж дуулахыг Туркмен улс 2005 онд хориглосон. Үүний зэрэгцээ хуулиар хориглооогүй ч бүжгэн жүжиг, дуурь ч энэ улсад нэг их хэрэгтэй биш гэнэ.
9. Гэрлийн шил солих
Австралийн хамгийн хүн ам олонтой Виктория мужид гэрлийн шилийг мэргэжлийн бус, хэн дуртай хүн солихыг хориглосон байдаг.
10. Согтууруулах ундааны реклам
Энэтхэгт 1990 оноос эхлэн архи согтууруулах ундааг рекламдан сурталчлахыг хориглосон.
11. Компьютер тоглоом
Грект компьютерийн орчин дахь дээрэм тонуулаас сэргийлж компьютер тоглоомыг хориглосон. 2003 онд энэ хоригийг арай зөөллөсөн ч интернет кафед тоглохыг хориглосон хэвээр.
12. Цаг хугацаагаар аялсан кино
цаг хугацаагаар аялна гэдэг хэдийгээр фантаз, зөгнөл боловч Хятадад энэ тухай кино, нэвтрүүлгийг бас хориглодог.
13. Клубт бүжиглэх
Япон өндөр хөгжилтэй улс ч энд клубүүдэд шөнө дунд бүжиглэхийг хориглодог. 2020 онд зуны олимп зохион байгуулах гэж байгаа энэ орон энэ хуулиа одоо эргэн харах тухай маргалдсаар байгаа.
14. Эрчүүд нь эмэгтэй хүн шиг хувцаслах
Австралийн Мелбурн хотод эрэгтэйчүүдийг эмэгтэй хүний хувцас өмсөхийг хориглодог нь өнөө хүртэл хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа.
15. Мөрийтэй тоглоом
Монако дэлхий дахинаа казиногоороо алдартай улс ч өөрийнхөө иргэдийг мөрийтэй тоглохыг хориглосон хуультай. Иргэдээ мөрийтэй тоглоомонд донтож, хуримтлалгүй болохоос сэргийлж энэ хуулийг бүр 1860 онд III Чарльз гаргасан гэдэг.
Эх сурвалж: www.assa.mn
URL: