Ирэх 5 жилд Түвдийн усан ашиглалтын үндсэн үйлчилгээг ахиулах болно
Ирэх 5 жил бол Түвдийн үсрэнгүй хөгжлийн зангилаа үе болно. Мөн чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах шийдвэрт үе болох болно. Иймээс Түвдийн өргөн олон малчин тариачны хамгийн их анхаарал хандуулж байгаа ундны ус, цахилгаан, усан ашиглалт, үеэрээ сэргийлэх зэрэг асуудлыг түргэн зохицуулах хэрэгтэй гэж Хятадын усан ашиглалтын яамны сайд Чэн Лэй 13-нд Лхаст болсон Усан ашиглалтын яамны Түвдэд туслах 7 дахь ажлын зөвлөгөөн дээр хэлсэн байна.
Эх сурвалжаас үзвэл, ирээдүйн 5 жилд Хятад улс Түвдэд үзүүлэх усан ашиглалтын тусламжийн арга хэмжээг хэрэгжүүлж, 2020 он гэхэд усан хангамжийн чадавхыг 500 тэрбум шоо метр болгон, хөдөө орон нутгийн иргэдийн 80%-ийг түгээл усаар хангаж, тариалангийн услалтын газрыг 33 мянган га-гаар нэмэгдүүлж, хөдөө орон нутгийн цахилгаан цогцолборын хүчин чадлыг 100 мянган киловатт-д хүргэх болно. Уулын үеэр болон нуур цөөрмийн хөлдөлтийн гамшгийн бүсэд урьдчилан сэргийлэх систем байгуулах болно. Гол мөрний усны чанарын стандарт хангасан хэмжээг 95%-иас дээшлүүлнэ.
Өнгөрсөн 5 жилд Хятадын усан ашиглалтын салбар Төвийн Түвдэд туслах бодлогын дэмжлэгтэйгээр Түвдэд бүх талаар туслалцаа үзүүлж, энэ оны эцэс гэхэд нийт 22 тэрбум 800 сая юанийн хөрөнгө оруулах юм байна. Энэ нь 2006-2010 оныхоос 4.26 дахин их байж, Түвдийн усан ашиглалтын түүхэнд хөрөнгө оруулсан хамгийн их 5 жил болжээ. \Э.Г\
ХОУР
URL: