Коммунист намын 125-н мянган гишүүнийг хуулийн байгууллагад шилжүүлж зохих ял оноосон байна
БНХАУ-ын дарга Си Зинпинь албан үүргээ эхэлсэн гурван жилийн дотор тус улсын Коммунист намын 125-н мянган гишүүнийг хуулийн байгууллагад шилжүүлж зохих ял оноосон байна.
Тэдгээрийн ихэнх нь төрийн ажилтнууд бөгөөд тэд нийтдээ 94-н мянган гэмт хэрэгт холбогдсоны дийлэнх нь авилгал, хээль хахууль, улс төрийн өөр үзэл баримтлал санаачилсан хэрэг үйлдсэн байна.
Хятадын Коммунист нам 1949 онд байгуулагдаж хээл хахуультай тууштай тэмцэж ирсэн ч өнөөгийн дарга Си Зинпинь шиг өргөн хэмжээний цэвэрлэгээ явуулж байгаагүй ажээ.
URL: