АМЕРИКЧУУД ЯАЖ АН-ЫГ ТӨРИЙН ЭРХЭНД ГАРГАСАН БЭ

11986466_1631519183794052_3467250511971027082_n
Сонгуулиар Түүхийн урсгалыг өөрчилж болно, засаж болно, мөхөөж болно. Ард олон саналаа өгснөөр хүслээ биелүүлэх мөрөөдлөө, тайван сайхан амьдралын төлөө зорилгоо, итгэлээ …сонгосон хүндээ гарт нь бариулж, өөрсдийнх нь өмнөөс шийдвэр гаргах эрхийг түүнд олгодог. Өөрийн саналаа өгч байна гэдэг нь өөрийн хувь заяа, ирээдүйгээ өгч байна гэсэн үг юм. Тэгвэл тэр чухал шийдвэрээ өгсөн санал нь зөвөөр тоологдохгүй байвал яах вэ? Сонгууль будлиантсан эсвэл алдаа гарснаар буруу хүмүүс сонгуульд ялвал яах вэ? Санал зөв тоологдсон гэдгийг яаж мэдэх вэ? Хууралт болж өнгөрсөнийг хүн ойлгосны дараа өөрчилж болохгүй, засах боломжгүй байвал яах вэ?
2012 оны УИХ-ын сонгуульд Монгол Улсад анх удаа сонгуулийн цахим хэлбэр буюу машины тусламжтай явуулахаар хуульчлав. Энэ аргыг сонгуулыг хурдан түргэн, хүндрэл багатай хялбар явуулахын тулд олон хүн амтай улсуудад: АНУ 200 сая, Бразил 150 сая, Мексик 100 сая, оршин суугч ихтэй зарим Европын улсууд хэрэглэж байсан туршлага бий гэхдээ ихэнх нь өнөөдөр татгалзаад байна.

Хуучин аргаар сонгуулын лацтай хайрцагийг онгойлгон гартаа барин тоолон, маргаан гарвал саналын хайрцгийг дахин шалган нягтлан тоолж дүн гаргаж болдог байв. Машин ашиглаж явуулахад энэ боломжгүй болно. Кноп даран саналаа өгсөн цагаас хойш орой нийт санал хурааж авсан электрон мэдээллээс дүнг автал бүх зүйл нэг төрлийн Хар хайрцаганд (Black box) ороод таг болно, хянах ямар ч боломжгүй. Санал өгсөн хүн яг санал минь бүртэгдсэн болов уу гэдэгт хүртэл эргэлзээтэй үлддэг.
Сонгуулийн машин байнгын шүүмжлэл, алдаа, буруу дүн,тайлбарлаж боломгүй тохиолдол, шуугиан хэл ам дагуулж иржээ.
Цөөхөн хэдийг нь энд дурдъя:

• Ардчилсан намын төлөөлөгч Al Gore 2000 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Бушийн эсрэг их асуудалтайгаар ялагдсан юм. Жишээ нь Volusia County Florida-д нэг сонгуулийн машин Al Gore-ийн төлөө өгсөн саналыг буцааж тоолсон байдаг. Тэр машин хасах ! 16 022 санал гэж гаргасан. Яагаад сонгогчийн саналыг хамгаалж тэмдэглэх ёстой машин хасах дүн гаргав? Түүнийг комиссоос шалгасан боловч хадгалагч карт алга болсноор яг тогтоож чадаагүй. Гэхдээ санаатайгаар өөрчилсөн гэдэг нь шалгалтынханд ойлгомжтой байлаа. Хэн ерөнхийлөгч болох вэ гэсэн хувь заяаны асуудлыг шийдсэн Florida мужид үнэхээр Ж.Буш ялсан уу гэдэг том асуулт болон үлдсэн.(1)
• Ирландад 2004 онд засгийн газар нь Голландаас худалдаж авсан сонгуулын 7000 Nedap машинаа сонгуульд хэрэглэхгүй гэж мэдэгдсэн. Учир нь сонгуулын компьютерийн программыг арга заль хэрэглэсэн программ хангамжаар солиход ердөө хоёрхон минут зарцуулагдана гэсэн Дублины их сургуулийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ.(2)
• Германд 2005 оны Бундестагийн сонгуулыг машинаар өгсөн 2 сая гаруй сонгогчид сонгуулын компьютерт алдаа гарснаас болж дахин сонгууль хуучин үзэг цаас барьдаг аргаараа өгөх хэрэгтэй болов.(3)
• 2006 оны АНУ-ын Конгрессын сонгуулиар олон тооны электрон сонгуулын машинуудад доголдол гаргасан. Ганцхан Ohio мужид л гэхэд 250 удаагийн ноцтой алдаа мэдэгдсэн байна. Virginia мужид бүүр FBI (холбооны мөрдөх товчоо) мөрдөх хэрэгтэй болсон.(4)
• 2006 онд Германы ССС (Chaos Computer Club-нийт 3000 гаруй гишүүнтэй, АНУ-ын Nasa, T-Com, Nedap, GSM-д нэвтэрч байсан хакер групп), Nedap сонгуулын машины мэдэгдэл болох:
- Хакерууд манай машиныг яаж ч чадахгүй, зөвхөн найдвартай сонгууль явуулахад зориулсан хамгаалалт маш өндөртэй техник… гэснийг няцаалт болгож Голландын хакер клубтэй хамтарч телевизээр шууд нэвтрүүлгээр Nedap машин дээр 5 хан минутын дотор өөрчлөлт хийж дээр нь шатар тоглож үзүүлсэн. (5)
• 2006 оны 10 сард мөн ССС-гийн залуус хэдхэн минутын дотор сонгуулын машины санал тоологчийг янзалж, эхний тест саналуудыг зөв тоолуулж шалгалтад тэнцсэний дараагаар тоолуур тодорхой нэг намын саналын тоог нэмж тоолж эхэлдэг болтол нь өөрчилж болох аймшигтай төлөвлөгөөг хэрэгжүүлж болохыг батлан үзүүлэв. (6)
• 2006 оны 11 сард Италийн засгийн газрын тэргүүн Romano Prodi 4 сард болсон сонгууль машин ашигласнаас шударга биш болсон гэсэн шүүмжлэлийн улмаас бүх сонгуулын машины төслүүдийг зогсоов.(7)
• 2008 оны 8 сард агуу Premier Election Solution (хуучин Diebold) сонгуулын машин үйлдвэрлэгч фирмийг Ohio муж шүүхэд өгсөнөөр, сонгуулын машины программ дахь алдаа нь илэрч тэр нь нийт 10 жилийн хугацаанд саналыг буруу тоолоход хүргэсэн гэдэг нь баримтаар батлагдаж фирм нь хүлээн зөвшөөрсөн.(8)
• Шотланд 2008 онд Монголд хэрэглэх машинтай ижил төстэй машинаар буюу сонгуулын хуудсыг сканерддаг техникээр сонгууль явуулсны дараа худлаа тоололт болсон нь батлагдсан. Гэхдээ сүүлийн мөчид орон нутгийн парламентийн дүнг буруу гарахаас аварч чадсан. Цахим сонгууль ингэж итгэл найдварыг нь ингэж өндөр хэмжээнд алдсаны үр дүнд, Шотландын засгийн газар дараагийн сонгуулыг цаас харандаагаар авхаар тогтож хуульчлав. (9)
• Германд 2009 оны 3 сарын 3 нд Үндсэн хуулийн цэц нь “Машин ашиглаж сонгууль явуулах нь Германы үндсэн хуулинд харшилж байна” гэж тунхаглав. (10)
• Ирланд улс 54.000.000 € -гоор худалдаж авсан сонгуулын машинуудаа хог болгов. 2010 оны 10 сарын 6 нд Ирландын ерөнхий сайд Brian Cowen, машинаар сонгохоос Ирланд улс бүр мөсөн татгалзаж бүх хэрэглэж байсан машинуудыг устгалд оруулахаа мэдэгдэв.(11)

Ийм жишээнүүд дуусахгүй.


URL:

Сэтгэгдэл бичих