МОХ хоёр хуваагдсан уу?
МОХ удирдах зөвлөлийн ээлжит хурлаа өнөөдөр Сити дээд сургуулийн лекцийн танхимд хийлээ. Уг хуралд ХААИС, МУИС, ШУТИС, СУИС, Тээврийн дээд гэсэн улсын тодотголтой сургуулиудыг оролцуулаагүйгээс үүдэн үймээн гарч ШУТИС-ийн оюутны зөвлөлийн даргыг МОХ-ны гурван гишүүн хэл амаар доромжлоод зогсохгүй биед нь халдан лекцийн танхимаас хүчээр хөөж гаргасан зүй бус үйлдэл болж өнгөрлөө.
Энэ талаар ШУТИС-ийн Оюутны Зөвлөлийн дарга А.Төгсбаяр хэлэхдээ “Автобусанд зорчих боломжгүй Төрийн банкны смарт карт захиалчихаад одоо тэрийгээ оюутнуудад тараах гэж байна. Уг нь “Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд дөрвөн төрлийн карт гаргасан. Нэг нь оюутанд зориулагдсан байгаа. Энэ картаа цаашаа явуулахгүй байна. Энэ Төрийн банкны картаа нөгөө карт болгож тараа гэж хэлэхлээр нэг ийм сонин вакум хурал хийчихээд биднийг оруулахгүй байна. Бид нилээн хүчтэй эсэргүүцэж явсан. Төрийн өмчийн сургуулиуд МОХ-ны нөгөө талд гарчихаад байна. Өөрөөр хэлбэл МОХ хоёр хуваагдаад байна. Төрийн өмчийн сургуулийн оюутнууд том зүрхтэйдээ л ингэж тэмцэж байна. Түүнээс жижиг сургуулийн оюутнууд яах юм бэ хэцүү шүү дээ. Дээрүүрээ дарга нарлуу нь яриад л болоо” гэж хэлсэн юм.
Түүний хэлснээр улсын сургуулиудыг МОХ яаж ч чаддаггүй. Харин хувийн жижиг сургуулиудыг бол дарга нартай нь яриад өөриийн талдаа авчихдаг. Аливаа хурал цуглаан, санал асуулга авахдаа хувийн сургуулийн оюутнуудаар олонхийг бүрдүүлж санал авдаг гэж ойлгож болохоор байна.
Түүнчлэн хувийн сургуулийн оюутнуудыг энэхүү хуралдаа оролцуулж байгаа хэрнээ төрийн өмчийн сургуулийн олон мянган оюутнуудыг төлөөлж байгаа арваадхан хүнийг хүч хэрэглэн хуралдаа суулгахгүй хөөж байгаа нь МОХ улсын, хувийн гэж хуваагдаад байгаагын тод илэрэл болоод байна.
М.Март
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ene neg ambitstai nuhur yg yah geed yvaad baigaag oilgohgu l bn
MOH bolildoo arail denduu yuma. Oyutnuudaa arail ul hundetgehgui. Mongo idehee l bodoh yum. Tugsbayar bol harin MOH s iluu ajil hiij bga bas, ene baiguullagiig zov gorildrold oruulah gej yvaa zaluu. Tugsbayaraa amjilt husii bitgii buuj ogoorei ahiin duu.
Гар хүрсэн гэнүү? Өрөвдөлтэй юмаа. Тэнд суусан хүмүүс батлана даа. Хэн нь дайрч орж ирж МОХ-УЗ-ийн хурлыг тасалдуулж үймүүлсэн биш дээ. Амьтан ч биеэнд нь хүрэхээр атирдаг биздээ. Нэг биш нилээн хэдэн удаа МОХ-ны үйл ажиллагааг таслах гэж оролдсон. ШУТИС-ийн оюутнууд нь ч наад Төгсбаярыг чинь үздэггүй штээ. Ядаж бүрэлдэхүүн сургуулиудынхаа оюутны зөвлөлийг базаад ажиллаж чаддагүй хүн өөр юу хийх юм бэ. Наад хүн чинь сайн байсан бол Оюутны зөвлөлийн дарга нар нь өөрийг нь эсэргүүцэж нээлттэй чуулган зарлаж дахин тэргүүнээ сонгох уу? Төгсбаяраа одоо зүгээр зайгаа тавьж өг. Зөв юмны төлөө явж байгаа хүмүүсийн замд битгий гай бол хол очиж хуц
ard ni nam yarigdaj bdagiig ta nar medeh bailgvidee.
Өө чаааваас даа. Нэгнийгээ барьж идэхнээ.
Миний монголын ирээдүй бүрхэг байна даа.
Эрчүүд нь архи ууж, алалцаад
Эмэгтэйчүүүд нь хэлэх ч юм биш . . .
Сэтгүүлч М.Мартад хандаж хэлхэд нэг талд үйлчилсэн үнэн бодит бус эргүү мэдээлэл оруулхаа болиоч ээ. Ядаж энэ үйл ажилгаан дээр нь очоод харцан зодож цохиж байгааг нь үзцэн байсан бол арай ч ийм мэдээлэл хийхгүй байсан биз. Энэ А.Төгсбаяр гэдэг нөхөрөө хэн гэдгийг нь ядаж судлаач ШУТИС-ын ОХ-ны дарга ч биш гэдгийг ядаж мэдэж аваач.
Энэ МОХ байсан ч яалаа байгаагүй ч яалаа. Оюутнуудын нэрийг барьж татварын мөнгөнөөс хумслах гэсэн учраа мэдэхгүй мангар пацаанууд.
ХААИС, МУИС, СУИС, Тээврийн дээд эдгээр сургуулиас итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралд суусан өөрийгөө шутис тэргүүн гэх Төгсбаяр нь оюутны холбооны удирдах зөвлөлд орох эрх үндэслэлгүй хүн.МОХ удирдах зөвлөлийн ээлжит хуралд зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид байдаг.
МОХ-ийн эсрэг тэмцэж байгаа нь зөв л дөө. Смартаас өөр ажил хийдэггүй байгууллага шдээ. Гэхдээ тэмцэх хүн нь Төгсбаяр биш эээээ. Онцгүй хүн
МОХ гэдэг байгууллага дээрэмчин хэдэн гөлөгнүүдээр хүрээлүүлсэн байгууллага. Юм цаг нь болохоор нурах байтугай сүйрдэг нь үнэн. Асуудалд орооцолдож балрах нь нэгэнт тодорхой болсныг эрүүл саруул ухаанаар харах нэг ч хүн энэ газар байхгүй. Тэжээсэн гөлөг эзэндээ үнэнчээр хуцдагийн адил яг л тэгж яваа инээдтэй хөгийн нөхдүүд…Тэднийг харахаар яг л тайзан дээр өрнөдийн драмын алиа салбадай шиг элэг авам…