МҮЭХ ирэх даваа гарагт жагсаал зохион байгуулна
Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна хэмээн МҮЭХ-ноос мэдэгдэв.
МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 60 гаруй хувиар буураад байхад Монголд бензин, тосны үнэ буурах нь байтугай цахилгаан, дулаан, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдлээ.
Энэхүү үнийн өсөлтөөс болж нэг өрхийн дундаж хэрэглээ 50 мянга орчим төгрөгөөр өссөн. Тиймээс бид ажлын байрны баталгааг хангах, иргэдийн орлогын үнэгүйдлээс сэргийлэх, цалин хөлсийг индексжүүлж, албан татварын хөнгөлөлт үзүүлэх гэсэн хэлэлцээрийн гол заалтууд амьдрал дээр биеллээ олохгүй байгааг шаардаж ирэх Даваа гаригт жагсаал зохион байгуулна” хэмээлээ.
П.Энхбаатар
Эх сурвалж: fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ULS TOR yarihaas oor yum ene ZASAG, IH HURAL hiihgui bna.demjij ornoo
Demjij bna, TOR ZASAG ajillahgui bna