Засаг дарга төрд 3 ажил ажилласан, ажиллаагүй эсэх асуудал дахин сөхөгдлөө

timthumb (1)Аймгийн засаг дарга М.Бадамсүрэнг төрийн албанд 3 жил ажилласан, ажиллаагүй гэх хэл ам гарсаар багагүй хугацаа өнгөрч буй.  Энэ асуудал түүнийг засаг даргаар томилох тухай ИТХ-ын анхны тогтоол гарсан 2012 оноос яригдаж эхэлсэн бөгөөд М.Бадамсүрэн, экс Ерөнхий сайд Н.Алтанхуягтай бүтэн жилийн турш шүүхдэлцэж байв. Харин өнгөрсөн хавар Төрийн албаны зөвлөл түүнийг төрд гурав байтугай 6 жил 9 сар ажилласан гэсэн тодорхойлолт гаргаж өгч байж намжсан билээ.

Тэгвэл Аймгийн аудитын газар асуудлыг дахин сөхлөө. Ингэхдээ түүнтэй хамт Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайванг бас хавчуулжээ. Аудитын явцад Нийгмийн даатгалын хэлтсээс авсан лавлагаанаас үзэхэд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван нар өмнө нь хувийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байжээ. Энэ нь дээрх хуулийн заалтыг зөрчин томилсон байна гэж Аудитын дүгнэлтэд дурьдсан байна.

Ингээд Аудитын газраас Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Р.Зоригтбаатар, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нарт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна” гэж заасныг мөрдөн ажиллах.

Төрийн албаны төв зөвлөлийн дарга Б.Цогоод Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан заалтуудыг хангахгүй иргэн төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцож байгаа тул цаашид анхаарч ажиллах зөвлөмж тус тус хүргүүлэхээр болжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих